Рио 2016: Дөрөв дэх өдрийн тойм
Хүн төрөлхтний  спортын их баяр цэнгэл, зуны олимпийн 31 дэх наадмын дөрөв дэх өдрийн тэмцээн уралдаан явагдаж байна. Энэ өдөр манай буудлага,  жүдо бөх, боксын тамирчид өрсөлдлөө.

Жүдо бөх:Хуваарийн дагуу жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д МУГТ Ц.Мөнхзаяа нар татамид гарч зодоглолоо. Харамсалтай нь манай бөхчүүд  төдийлөн өндөр амжилт үзүүлж чадсангүй.

Тодруулбал олимпийн наадмын жүдо бөхийн  дөрөв дэх өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзэж буй МУГТ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа шөвгийн 16-д БНХАУ-ын бөхтэй учраа таарч даралтаар цэвэр ялагдлаа. Манай бөх нэгдүгээр тойрогт Марокко улсын бөхтэй учраа тааран барилдаж, даралтаар цэвэр ялсан бол  шөвгийн 16-д БНХАУ-ын бөх Ян Зу Жиатай барилдаж, ялагдал хүлээснээр олимпийн наадмыг өндөрлүүллээ.  Манай бөхийн хувьд Лондонгийн олимпийн наадамд шагналт тавдугаар байрт шалгарч байсан амжилтаа Риод ахиулахаар ирсэн ч ийн харамсалтай ялагдал хүлээж тэмцээнийг орхисон юм.



Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч үзсэн ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөж  улмаар хоёрдугаар тойргийн барилдаанаа Египетийн бөхтэй хийж,  боолтод орсоноор ялагдлаа. Ингэснээр манай бөх энэ удаагийн олимпийн наадмыг эхний тойргоос өндөрлүүлсэн.  Түүний хувьд анхныхаа олимпийн наадамд оролцож буй манай жүдо бөхийн шигшээ багийн шилдэг залуу тамирчин бөгөөд дараа дараагийн олимп, дэлхийн томоохон тэмцээнд амжилт гаргах бүрэн боломжтой тамирчин юм.



Буудлага: Энэ өдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц мэргэнээ сорьж, өрсөлдлөө. МУГТ О.Гүндэгмаа  нийт 60 сумаар буудаж, 579 оноо авч 12-р байрт, ОУХМ Ц.Мөнхзул 580 оноо авч 11-р байрт шалгарлаа. Манай тамирчид харамсалтай нь олимпийн наадмыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Тамирчид хоёр үе шаттай нийт 60 сумаар буудаж, нийт цуглуулсан оноогоор эхний найман байрт бичигдсэн  тамирчин хагас шигшээ шатанд шалгарах учиртай байсан юм.

МУГТ О.Гүндэгмаагийн хувьд зургаа дахь олимпийн наадамд өрсөлдсөн бөгөөд 25 метрийн спорт гар бууны дасгал өөрийнх нь үндсэн төрөл бөгөөд  Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Харин Риод манай тамирчин эхний 30 сумаа тун амжилтгүй буудсан нь  тэмцээнээ өндөрлүүлэхэд хүргэлээ. О.Гүндэгмаа эхний 30 сум буудаж 94, 94, 96 гэсэн оноо тус тус авсан билээ. Харин сүүлийн 30 сумаа буудаж 99, 99,97 гэсэн өндөр үзүүлэлт үзүүлсэн ч нийт дүнгээрээ хагас шигшээд шалгарах боломжгүй болсон юм.



ОУХМ Ц.Мөнхзулын хувьд эхний 30 сумаа буудаж, 99,94,96  гэсэн оноо авсан бол сүүлийн 30 сумаа буудаж  97,96, 98 гэсэн оноо авч нийлбэр дүнгээр 580 оноотой арваннэгдүгээр байрт бичигдэж олимпийн наадмыг өнөдөрлүүллээ.



Бокс: Олимпийн наадмын дөрөв дэх өдөр манай улсын шилдэг ширэн бээлийтэн 60кг-д хүч үзэж буй  ОУХМ Д.Отгондалай шөвгийн 16-д Нидерландын боксчин Энрике Ракузатай хүч үзэж хоёр үеийн турш илүүрхэн ялалт авлаа.Ингэснээр манай тамирчин шөвгийн наймд шалгарлаа. Д.Отгондалайгийн дараагийн тулаан наймдугаар сарын 13-ны  өдөр болно. Манай тамирчин дахин нэг ялалт авахад  олимпийн их наадмын хүрэл медалийн болзол хангах учиртай. Д.Отгондалай Алжирын шилдэг боксчинтой тулалдана.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-10 06:23:50
    Sportiin yamtai bolj negdsen bodlogotoi bolohgui bol eruul mend , soyolbolovsroliin yamnii tsarai harsan sportiinhnos yamar amjilta nehed bnaa orj bga ni ih yum...
  • ББББББББББ 2016-08-10 04:50:23
    БОЛДБААТАРЫН АВГАЙ МӨНХЗАЯА , НЯМ -ОЧИРЫН АВГАЙ ЛХАМДЭГД НАР ОДОО БОЛИХ ЦАГ НЬ БОЛСОН ДО. ОРОНД НЬ УЛСЫН АВРАГАД 2 БАЙРАНД ОРСОНЧ БАЙ ХАМААГҮЙ ЗАЛУУЧУУДЫГ ЯВУУЛ...
  • baatar 2016-08-10 04:27:17
    Chuluut alt awna, box medal awna boloogui ee setegleer unahgui shuu
  • mjj 2016-08-10 04:14:00
    Shaa
  • Мака 2016-08-10 03:32:22
    Буудлагынхан маань будаа болжээ. Бид ер нь дахиж медал авч чадах уу
  • BOLDOO 2016-08-10 03:12:43
    zARIM NEGII NI TETGEVERT GARGAAD ZARIM NEGII NI SONGOLTOO ZUV HIIMEER BNAA
  • зочин 2016-08-10 03:08:31
    ялалтыг хүн бүр хүлээж, ялахыг тамирчин бүр хүсэж байгаа нь мэдээж. гэвч хүсэлд хясал байдаг. бодоход манай спортын салбар нэг л биш болж дээ.
  • Мөнхзаяа 2016-08-10 00:03:54
    Мөнхзаяа хүүхэд гаргаад формдоо сайн ороогүй байхад л явуулчих юм очиж очиж муу хужаад ялагдлаа гутамшиг