О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул  нар  11, 12-р байрт жагслаа
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц мэргэнээ сорьж, өрсөлдлөө.

МУГТ О.Гүндэгмаа  нийт 60 сумаар буудаж, 579 оноо авч 12-р байрт, ОУХМ Ц.Мөнхзул 580 оноо авч 11-р байрт шалгарлаа. Манай тамирчид харамсалтай нь олимпийн наадмыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Тамирчид хоёр үе шаттай нийт 60 сумаар буудаж, нийт цуглуулсан оноогоор эхний найман байрт бичигдсэн  тамирчин хагас шигшээ шатанд шалгарах учиртай байсан юм.

МУГТ О.Гүндэгмаагийн хувьд зургаа дахь олимпийн наадамд өрсөлдсөн бөгөөд 25 метрийн спорт гар бууны дасгал өөрийнх нь үндсэн төрөл бөгөөд  Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Харин Риод манай тамирчин эхний 30 сумаа тун амжилтгүй буудсан нь  тэмцээнээ өндөрлүүлэхэд хүргэлээ. О.Гүндэгмаа эхний 30 сум буудаж 94, 94, 96 гэсэн оноо тус тус авсан билээ. Харин сүүлийн 30 сумаа буудаж 99, 99,97 гэсэн өндөр үзүүлэлт үзүүлсэн ч нийт дүнгээрээ хагас шигшээд шалгарах боломжгүй болсон юм.

ОУХМ Ц.Мөнхзулын хувьд эхний 30 сумаа буудаж, 99,94,96  гэсэн оноо авсан бол сүүлийн 30 сумаа буудаж  97,96, 98 гэсэн оноо авч нийлбэр дүнгээр 580 оноотой арваннэгдүгээр байрт бичигдэж олимпийн наадмыг өнөдөрлүүллээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.