Ц.Мөнхзаяа шөвгийн 16-д шалгарлаа
Рио 2016 олимпийн наадмын жүдо бөхийн  дөрөв дэх өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзэж буй МУГТ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа эхний ялалтаа авлаа. Манай бөх нэгдүгээр тойрогт Марокко улсын Ризлен Зуактай ​ учраа тааран барилдаж, даралтаар цэвэр яллаа.

Ц.Мөнхзаяагийн хувьд жүдо бөхөөр олон жил өндөр амжилттай хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн Лондонгийн олимпт шагналт тавдугаар байрт шалгарч байсан  амжилтаа ахиулахаар Риод очоод байгаа юм. Манай бөхийн дараагийн учраа БНХАУ-ын тамирчин байгаа. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.