Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчидтэй уулзав

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандианыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандиан тус банкны хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар танилцуулаад, Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Монгол Улс нь АДБХОБ-ийг байгуулах санаачилгыг анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд тус банкны анхны үүсгэн байгуулагч, бүсийн орнуудын нэг гэдгээрээ уг банкны цаашдын үйл ажиллагаа амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл найдвар тавьж, анхааралтай ажиглаж байдгаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Мөн Монгол Улсын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах тал дээр анхаарлаа тавьж ажиллахыг банкны дэд ерөнхийлөгч Пандианд санал болгов.
 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-09 11:08:44
    Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121