Ц.Дашдорж сайд “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тухай танилцуулсан уулзалтад “Оюу толгой” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал асан Эндрью Вүдлэй, “Рио Тинто”-гийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

    Тэд осол аюулгүй бөгөөд тогтвортой ажиллах дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, дэмжихэд чиглэсэн үндэсний худалдан авалтын бодлогыг мөрдөн ажиллаж байгаагаа танилцуулаад энэ оны хоёрдугаар улирлын эцсээр нийт ажиллах хүчний 93 хувийг монголчууд бүрдүүлж байгаа гэлээ.

Мөн Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд эзэмшлийн 50-иас дээш хувийг Монголын иргэн эзэмшдэг ханган нийлүүлэгчтэй түншилж ажиллахыг зорьж, ялангуяа гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтын нэлээд хувийг Монголд үлдээхийг чухалчилж байгаа гэв.

Уулзалтын явцад сайд Ц.Дашдорж үйлдвэрлэлийн үзүүлэлт ямар байгааг тодруулахад “Урьдчилсан тооцоогоор энэ онд зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөнөөс ялимгүй бага буюу 208 мян.тн гэж төлөвлөснөөс 204 мян.тн байх төлөвтэй. Харин ил уурхайн хоёрдугаар шатнаас алтны өндөр агуулгатай хүдэр нэмж авах боломжтой тул алтны хэмжээ төлөвлөснөөс давах тооцоотой” гэсэн юм.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-11 02:27:37
    Менгийг монголдоо байршуулаач. Гадаадын банканд байрладаг биз дээ. Ядахдаа долларын ханш сулрана.
    103.26.194.22
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-08-09 10:10:03
    Энэ хээрийн боохойтой нийлсэн Батсүх гээч хотны нохойгоо яаж ийж байгаад зайлуулах хэрэгтэй дээ, Хээрийн чоно байвал угаасаа амар, чоно л гэж бодно, харин номхо...
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах