Сугалаагаар газар өмчлүүлэхийг зогсоож, нээлттэй байдлаар зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзаж байхаар болсон. Тэрээр өнөөдөр газрын маргаантай асуудлаар хүсэлт гаргасан иргэдийн төлөөллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авч уулзав. Иргэд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан, газар өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.      

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэдээс газрын маргаан, дүүргүүдийн газрын албаны мэргэжилтнүүдийн хүнд сурталтай холбоотой гомдлууд их ирж байна. Төрийн албан хаагчид иргэдээс ирсэн хүсэлтийн хариуг өгөхдөө тухайн иргэнтэй биечлэн уулзаж маш тодорхой тайлбарлаж өгөх шаардлагатай. Бид иргэддээ үйлчлэх ёстой болохоос биш хүнд суртал гаргах ёсгүй гэдгийг хатуу анхааруулж ажиллах болно. Мөн газар олгохдоо сугалаагаар азаа үздэг уг аргыг зогсоож, газар олголтыг нээлттэй, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж ажиллана. Цаашид нийтийн эзэмшлийн талбайд барилга бариулахгүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй барилга барьсан тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд хариуцлага тооцно” гэлээ. Мөн тэрээр иргэдээс ирсэн гомдлуудыг дахин шалгуулж, асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.

Нийслэлийн Засаг дарга дараагийн уулзалтаа нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн  төвийн  “Дүнжингарав”  салбарт хийх юм. Нийслэлийн Засаг даргатай уулзахыг хүссэн иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж, хүсэлтээ бүртгүүлэх шаардлагатай юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2016-08-10 03:29:08
    хотыг хотод төрж өссөн хүнээр л удирдуулдаг гэдэг дээ
  • irgen 2016-08-09 16:44:51
    sugalaagaar avsan gazar demii dee miniih lav uulan deer taarsan. hun onhorood unchmaar hazgai.
  • Zochin 2016-08-09 14:03:58
    Sugalaa chin ikh baga hemjeegeer shudarga yavagdaj baisan yum, odoo dalduur gazriig ny bulaadag MAN-iin bizness ehleh dohio egch baina
  • MGL 2016-08-09 11:58:34
    gazarin naimaa ehellee
  • ккк 2016-08-09 11:56:58
    Мэдээж сугалаа нь дээр шүү дээ. Нээлттэй, хүртээмжтэй гэдэг нь тун бүрхэг. Одоо газрын наймаа ч цэцэглэх байх даа.
  • зочин 2016-08-09 11:40:37
    Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
  • Зочин 2016-08-09 11:23:11
    Су.Батболд мал аж ахуйн хүн болохоор хотыг минь малын хороо болголоо.
  • turuu 2016-08-09 11:21:14
    Sugalaa ug ni deer bsan yum daa. hen availga mungu tulnu ter ni nd neelttei boloh ni de
  • Зоригто. 2016-08-09 11:06:39
    МАН ын босс газрын будлианы жинхэнэ мэрэгжилийн эзэн дээ,УБ-т зарах газар бас үлдсэн л юм байна
  • Зочин 2016-08-09 09:20:34
    Су.Батболд хотын болж бүтэж байгаа зүйлийг устгаж, нийслэлийг самарч байна даа. Энэ мал аж ахуйн мэргэжлийн хүн орчин цагийн нийслэлийг авч явах уу.
  • irgen  2016-08-09 08:41:11
    sugalaa ni deer sh dee. odoo dvvreg gazriin alband tanilgvi mani meted bvr oldohgvi bolloo.
  • ЛЛ 2016-08-09 08:33:32
    ХҮҮЕЭ СУГАЛАА НЬ ДЭЭР Ш ДЭЭ. АРАЙ ДЭЭР ЮМ ББАЙНА ЛЭЭ. ЯАГААД БОЛЖ БАЙГАА ЮМЫГ БОЛГОХГҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ. ӨӨРСДӨӨ ЛУЙВАРААР АВАХ ГЭЭ ЮУ.
  • хаха 2016-08-09 08:33:17
    за даа ингэнээв сугалаа уг нь дэвшилттэй арга байсан юмдаа.
  • Санж 2016-08-09 08:32:44
    Сугалаа дээр дээ.
  • Батболдод болиороо солиороо юу 2016-08-09 08:18:36
    МАН яагаад сайн үйлийг муу болгох гээд байна сугалаа нь шудрага шүү дээ нээлттэй гээд таньдаг хүмүүстээ өгч бас л нэр хүндээ өргөх ажил болно болиороо батболд о...
  • sugala ni deer sh dee 2016-08-09 08:14:41
    sugalaa ni deersh dee. odoo bur oldohgui