Нөхөн олговор авах 10 мянга гаруй хэлмэгдэгчийн ар гэрийнхэн нь олдоогүй гэв
  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга ньУИХ-ын дэд дарга байна хэмээн заасан байдаг.

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав өнөөдөр /2016.08.09/ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын Нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн болон ажлын албаны ажилтнуудтай уулзаж, Комиссын ажилтай танилцлаа.

Уулзалтын үеэр Комиссын Нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн 2016 оны эхний хагас жилийн ажлын тайланг танилцуулаад, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа асуудлын талаар Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятавтай ярилцсан.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 23 жил, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль УИХ-аар батлагдан хэрэгжсэнээс хойш 15 жил өнгөрч байгаа аж.

Гэвч дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байгаа талаар Комиссын Нарийн бичгийн дарга уулзалтын үеэр хэлсэн.

Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-т заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах болон тэдний эхнэр /нөхөр/, үр хүүхэд, ах, эгч, дүү, ач, зээ нарт нөхөх олговор олгох хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон боловч нийт цагаатгагдсан 31,9 мянган хэлмэгдэгчээс 17554 хэлмэгдэгчийн ар гэрийнхэн нөхөх олговор авсан бөгөөд 1000 гаруй хэлмэгдэгчийн нэхэмжлэгч нөхөх олговроо авахаар материал бүрдүүлэлтийн шатанд явж байгаа аж. Үлдсэн 10,000 гаруй хэлмэгдэгчийн үр хүүхэд, ар гэрийнхэн нь олдохгүй байгаагаас нөхөх олговрыг олгоогүй, мөн 5000 орчмын хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс улс төрийн хэрэг мөн эсэх, цагаатгах эсэхийг тогтоохоор шалгаж буй юм байна.

Тиймээс хуульд заасан хугацааг сунгах шаардлага бий болж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үндэслэл урган гарч ирсэн байна. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өмнөх парламентын үед шийдсэн бөгөөд хуулийг нэн даруй хэлэлцүүлэн батлуулах асуудалд анхаарал хандуулан ажиллахыг уулзалтад оролцогчид Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятаваас хүслээ
Г.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-10 08:33:04
    Миний øвøø хэлмэгдэж л явсан, гэтэл цагаатгасаныг мэдэхгvй, нэр нь нээлттэй бол хvvхдvvд нь материалын бvрдvvлчихнэ, харин хойч vе мэдэхгvй! УМ МА НИ БАД МЭ ...
  • иргэн 2016-08-09 13:32:43
    Тэр хэлмэгдэгчдийн нэр усийг нээлттэй тавьж болдоггүй юм байхдаа. Эмээ өвөөгийнхээ зураг,, нэр усыг мэдэх ч хэлмэгдсэнийг нь мэдэхгүй үр ач нар нь байгаа даа