Оюутан цэргүүд энэ сарын 12-нд тангаргаа өргөнө

"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлсэн бөгөөд сурлагын чанар болон бусад нөхцөл байдлыг нь харгалзан 49 их, дээд сургуулийн 1000 оюутан залуус хамрагдаж байна.

Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтууд зургадугаар сараас эхэлсэн. Ингэхдээ нийслэлд 750 оюутныг БХИС-ийн Сургалтын төвийг түшиглэн, баруун аймгийн 150 оюутан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний ангид, зүүн аймгуудын 100 гаруй оюутан Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ангид бэлтгэж байна.

Тэгвэл сургалтын хөтөлбөр дуусч буй учраас энэ оны оюутан цэргүүд энэ сарын 12-ны 10.30 цагт "Чингисийн талбай"-д эр цэргийн тангарагаа өргөнө. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд төр, засгийн удирдлагууд, БХЯ, БСШУЯ, ЗХЖШ, Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцоно.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.