Худалдаа эрхлэгчид наадам зохион байгуулагчдаас болж алдагдалд оржээ
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын үеэр аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчиж, санхүүгийн алдагдалд оруулсан талаар худалдаа эрхлэгчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

НМХГ-аас 150 аж ахуйн нэгж үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл авсан  байна. Харин “Монгол наадам” цогцолбороос  зөвшөөрөлгүйгээр нэмж 100 гаруй ААН-д худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон байна.

Ингэж хууль бусаар зөвшөөрөл тараасан нь журмын дагуу НМХГ-аас зөвшөөрөл 150 аж ахуйн нэгжүүдийг хохироосон гэж тэд үзэж байгаа аж. Иймээс тэдгээр төлөөлөл болсон 60 гаруй иргэн холбогдох албаныханд хохирлоо барагдуулахаар хандахаар болсон байна.

Тэд хамгийн түрүүн Нийслэлийн ЗДТГ, Хотын дарга С.Батболдод гомдол хүргүүлж, “Монгол наадам” цогцолбороос хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа юм байна. Мөн хохирол барагдуулж өгөөгүй тохиолдолд жагсаал зохион байгуулж өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэв.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.