УИХ-ын дарга Д.Сумьяатай утсаар холбогдон баяр хүргэлээ

УИХ-ын дарга М.Энхболд Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, амжилттай сайн барилдаж мөнгөн медаль хүртсэн жудо бөхийн ОУХМ, МУГТ Д.Сумъяад утсаар холбогдон баяр хүргэлээ.

Тэрбээр Д.Сумъяад хандан "Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийн гарган урамтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, энэ удаагийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчнаараа Монголчууд бид бахархаж байна. Медалийн барилдаан Монголын цагаар шөнийн 04:00 цагийн орчим таарсан ч сэтгэл догдлуулан бүгд үзсэн. Гавьяат тамирчиндаа дараа дараагийн уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд эв нэгдэлийн билэг тэмдэг Олимпийн наадамд өндөр ач холбогдол өгч, тамирчиддаа анхаарал хандуулдаг хүн юм. Тэрбээр "Лондон-2012" Олимпийн наадмаас Монголчууд таван медаль хүртэхэд багийн ахлагч хийж байсан түүхтэй. 

Х.Ялалт

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.