Ерөнхий сайдын хурд ээлжит чуулганы хугацааг тогтооно
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр батлагдсан парламент анхдугаар чуулганаараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо.

Анхдугаар чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан ойрын үед ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон тухай мэдэгдэв.   Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлах учиртай. Иймээс эдгээр төслүүдийг Засгийн газар ойрын хугацаанд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм.

Энэ хүрээнд эхний ээлжинд  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч долоо хоногт байгуулсан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд төсөвтэй холбоотой бүхий л төлөвлөгөөний хуваарь гарах юм.

Хуульд зааснаар дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой байв. Харин З.Энхболд даргын  парламентын ирц бүрдэхгүй байснаар тавдугаар сард баталчих байсан хуулийн төсөл ээлжит бус чуулганы нүүрийг үзэж байна. 

Өнөөдрийн байдлаар төсөвт байгууллагууд ирэх оны төсвийг боловсруулах боломжгүйд хүрсэн. Учир нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр хуульд заасан 2015 оны төсвийн гүйцэтгэлийг Засгийн газар хугацаанд УИХ-д өргөн барьж , УИХ-аар хэлэлцээгүйтээ холбоотой.

 Өмнөх оны төсвөөс сургамж авч, залгамж чанараа хадгалж байж төсөв боловсруулдаг. Тиймээс тухайн үед эдийн засагчид дээр үйл явцаас шалтгаалаад төсөв боловсруулж, батлах нарийн шат дараа, цагалбар алдагдаж, хууль зөрчиж, цаашлаад төсөвгүй ч болж мэдэхээр байгаад холбогдох хүмүүс сануулсаар байсан.

Гэвч отгон чуулганаар батлагдах байсан хуулиуд ийнхүү шинэ парламент руу шилжихээс аргагүйд хүрсэн нь энэ.
Одоо өмнөх парламент хаврын чуулганаар батлаж чадаагүй хуулиуд Ерөнхий сайдын хурдыг хүлээж байна. Шинэ засгийн сайд нар хэрхэн  хурдтай ажиллах төлөвлөгөөгөө гаргах эсэхээс хамааран ээлжит бус чуулган хугацаа тодорч, Монгол Улс төсвөө тодотгон хэлэлцэнэ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-15 06:37:34
    Hiih ajilaa medehgui oligtoich yarij medehgui heden umnuud turiin sentiid suuchihaad ard olniig doromjilj suudag hurdan ajilaa hiigeechee gol shiideh asuudal ih...
    • Иргэн 2016-08-16 00:26:24
      Ер нь чи л ЕС байх хэрэгтэй юм байна л даа. Ха ха. Амнаас оор юу ч байхгуй.