Д.Сумьяа олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа
Хүн төрөлхтний их баяр цэнгэл зуны олимпийн наадмын гурав дахь өдрийн тэмцээн уралдаанууд үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр манай тамирчдаас жүдо бөх, бокс, байт харвааны төрөлд өрсөлдлөө. Тэмцээний гурав дахь өдөр Монголын баг  тамирчид медалийн салхиа хагалж чадлаа. Тодруулбал жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн МУГТ Азийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Доржсүрэнгийн Сумьяа  алтын дайтай мөнгөн медаль хүртэж нутаг нэгтнүүдээ баярлууллаа.



Тэрбээр аваргын алтан медалийн төлөө эзэн орны бөх Р.Силватай барилдаж  вазари үнэлгээгээр ялагдсан ч барилдаан будлиантай болсон хэмээн үзэх хүн цөөнгүй байгаа юм. Учир нь Бразилийн бөх хориотой мэх хийснийг шүүгч анзаараагүйг  эзэн орны бөхийг ивээлээ хэмээн иргэд цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна.  

Эмэгтэйчүүдийн 57 кг-д дэлхийн шилдэг 23 жүдоч зодоглосон бөгөөд тэдгээр бөхчүүдийн чансааг манай бөх тэргүүлэн барилдсан юм. Энэ өдөр манай бөх өөртөө итгэлтэй тун сайн барилдааныг үзүүлж, түүхэн амжилтын эзэн болж чадсан юм. Д.Сумьяа олимпийн наадмаас жүдо бөхийн төрлөөр медаль хүртсэн Монгол улсын анхны эмэгтэй тамирчин болж, түүхэнд нэрээ мөнхөллөө. 



Ингээд олимпийн наадмын гурав дахь хүч үзсэн Монголын  шигшээ багийн тамирчдын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Байт харваа: Байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах шат явагдлаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваанд 64 тамирчин оролцсон. Хоёр дахь олимпийн наадамд өрсөлдөж буй ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан харваанд 664 оноогоор 24-р байранд орсон.Тэрбээр өнөөдөр Тайландын В.Тамвонгтай харвахаар оноолт таараад байсан бөгөөд Тайландын тамирчин 6:3 харьцаатай ялалт байгуулснаар олимпийн наадмыг цааш үргэлжлүүлж, манай тамирчин олимпийн наадмыг өндөрлүүлсэн юм.



Жүдо бөх: Эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзэж буй Ганбаатарын Одбаяр Египетийн Мухамед Мохиелдинтэй учраа тааран барилдлаа. Манай тамирчин  өрсөлдөгчөө  даралтаар  буулган авч шилдэг 16-д  шалгарсан юм. Ингээд манай бөх шөвгийн 16-д АНУ-ын Ничолас Делпополотой цаг сунган барилдаж, вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээж, олимпийн наадмыг өндөрлүүлсэн.



Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Д.Сумьяагийн эхний учраа нь аа Нидерландын бөх Санне Вернаген  байсан торгуулиар ялалт байгуулж шөвгийн наймд шалгарсан. Улмаар дараагийн тойрогт, Португалийн алдарт бөх дэлхийн аваргын дөрвөн медальт  Тельматай барилдаж мөн л торгуулиар ялалт байгуулсан. Ингээд  хагас шигшээд Японы алдарт бөх олимп, дэлхийн аварга К.Мацумототой учраа таарч барилдан цэвэр ялснаар олимпийн наадмын алтан медалийн төлөө барилдаж , вазари үнэлгээгээр ялагдан мөнгөн медаль хүртлээ. Энэ жингийн хүрэл медалийн манай бөхийг дагаж барилдсан Португалийн Тельма,  Японы К.Мацумато нар хүртсэн юм. 


 
Бокс: Энэ өдөр боксын 49, 69 кг-ын жингийн тулаанууд явагдлаа. 49 кг-д тулалдаж буй  манай  тамирчин ОУХМ Г.Ган-Эрдэнэ Эквадорын боксчинтой тулалдаж, ялагдал хүлээлээ. Эхний тойрогт гоц мөргөөд байсан Г.Ган-Эрдэнэ Эквадорын тамирчинд ялагдсанаар олимпийн наадмыг өндөрлүүллээ.  

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-09 02:38:58
    Сумьяагаас бусад хэрэг алга. Юун бужигнуулах бэ. Хирээ мэдэж эргуутэж бай. Даруухан байж уз.
    103.229.122.126
    Мэдэгдсэн Хариулах
  • tseegu 2016-08-09 00:40:27
    Sumiyada bayrlalaa manaihan odoo bujignùlah buaa
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах