Д.Сумьяа олимпийн мөнгөн медаль хүртлээ
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, спортын их баяр цэнгэл, зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. 

Хуваарийн дагуу өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэж буй манай бөх Доржсүрэнгийн Сумьяа  татамид гарч зодоглолоо. Манай бөх энэ өдөр гайхалтай барилдаан үзүүлж, аваргын алтан медалийн төлөө эзэн орны бөх Р.Силватай хүч үзэж, вазари үнэлгээгээр ялагдаж олимпийн наадмын мөнгөн медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.

Д.Сумьяагийн хувьд түүхэн амжилтын эзэн болж эмэгтэй жүдочдоос анх удаа  олимпийн наадмаас медаль хүртлээ.Тэрбээр дэлхийн чансааны тэргүүнд бичигдэж, А хэсгийг тэргүүлэн барилдсан билээ. Тэрбээр Голланд, Португал, Японы  олимп, дэлхийн медальтай шилдэг бөхчүүдийг ээлж дараалан ялж, эзэн орны бөхтэй барилдаж ялагдал хүлээлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-09 04:24:52
    Тамирчныхаа хувцсан дээр анхаараач ээ .Тэр шар өнгөөрөө хийхгүй дээ.
    202.9.40.93
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-08-09 04:17:24
    манай тамирчны медалийн тавцан дээр өмссөн хувцас дэндүү бараан харагдаж б.а. Гоё өнгөлөг хувцас өмсвөл зүгээр юм.
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Цээгий 2016-08-09 02:22:53
    Монголчууд ийм л мундаг шүү дээ. Монголынхоо нэрийг мандуулж сайхан амжилт гаргасанд талархаж байна.Сайхан байна.Цаашдын амжилтанд нь илүү их амжилт хүсье. ...
    59.10.242.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганхуяг 2016-08-09 00:16:55
    Гайхалтай ард түмнээ өнөөдр үнэхээр баярлуулж инээлдэн уулзацгааж байна.Чамд баярлалаа.Амжилт ар араасаа ирэг.Эрүүл энхийг хүсэе.
    202.131.247.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Bambuush 2016-08-08 22:54:29
    Saihaan yariad baih yum alga. Alt araasaa daguulsan bulgan suultei saihan medal baig. Manai Mongol busguichuul uneheer diiltsiin baina.
    62.31.44.243
    Мэдэгдсэн Хариулах
    • Mongol эр 2016-08-09 05:12:39
      Сайхан Монгол бүсгүйчүүддээ бүгдэд нь баярлалаа.
      202.131.242.254
      Мэдэгдсэн Хариулах