Д.Сумьяа олимпийн аваргын төлөө хүч үзнэ
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. Хуваарийн дагуу өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэж буй манай бөх Доржсүрэнгийн Сумьяагийн гайхалтай барилдаан үргэлжилж, Японы алдарт бөх, олимпийн аварга Каоро Мацуматог 22 секундэд цэвэр ялж, олимпийн наадмын аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ.

Ингэснээр манай эмэгтэй жүдочдын хувьд  олимпийн наадмаас анхны медалиа хүртэх нь тодорхой болоод байна. Энэхүү  түүхэн амжилтын эзэн болж байгаа Д.Сумьяагийн хувьд дэлхийн чансааны тэргүүнд бичигдэж, А хэсгийг тэргүүлэн барилдсан билээ. Тэрбээр Голланд, Португал, Японы  олимп, дэлхийн медальтай шилдэг бөхчүүдийг ээлж дараалан ялж, ийнхүү олимпийн их наадмын аваргын төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.