Байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах шат эхэллээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваанд 64 тамирчин оролцсон. Хоёр дахь олимпийн наадамд өрсөлдөж буй ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан харваанд 664 оноогоор 24-р байранд орсон.
Тэрбээр өнөөдөр Тайландын В.Тамвонгтай харвахаар оноолт таараад байсан бөгөөд хоёртамирчны харвалт дөнгөж сая дууслаа. Тайландын тамирчин 6:3 харьцаатай ялалт байгуулснаар олимпийн наадмыг цааш үргэлжлүүлэх боломжтой болж, манай тамирчин олимпийн наадмыг өндөрлүүллээ.
Одоо хасагдах шатны эмэгтэйчүүдийн харваа үргэлжлэн явагдаж байна.

Б.Сансар
olloo.mn