Хятадын элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Син Хаймин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг уламжлаад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д айлчлахыг урьсныг тэмдэглэв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд Син Хайминийг Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд, Монгол Улсын шинэ Засгийн газар хоёр талын өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц болон нийгмийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад шаардлагатай зарим асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулах, Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг сэргээхийн нь чухал байгааг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянд өөрийн мэндийг уламжилж, түүний Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нүглийн болзоо 2016-08-09 10:59:55
    ли кецян намайг явууллаа ухаж төнхөөгүй газар үлдсэн байна гэж син хаймин яархийм,ЯАНА ВЭ МОНГОЛ ЗОН ОЛОН МИНЬ
  • зоч 2016-08-09 09:22:35
    монголын баялаг газар нутаг хятадуудыг яаруулж байна түүх давтагдах юм даа