“Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт“  нээлттэй хэлэлцүүлэг болно

Сүүлийн хоёр жилийн турш үйл ажиллагаа нь доголдоод байсан "Нийслэлийн “Иргэний танхим” энэ сарын 10-наас эхлэн хаалгаа нээнэ. Учир нь НИТХ-аас иргэдийнхээ санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Нээлттэй хэлэлцүүлгийн  анхны сэдэв нь  “Нийслэлийн нийгэм- эдийн засгийн зорилт” байх юм.

Нийслэлийн Засаг даргын  2016 - 2020 онд хэрэгжүүлэх мөрийн  хөтөлбөр, “Нийслэлийн нийгэм - Эдийн засгийн зорилт” бодлогын бичиг баримтанд иргэдийн саналыг тусгах зорилгоор анхны хэлэлцүүлгийн  сэдвээр сонгосон байна.  Нээлттэй хэлэлцүүлэгт  НИТХ-ын дарга  Ц.Сандуй оролцож, иргэдтэйгээ уулзаж, салбарын мэргэжилтнүүдийн судалгааг сонсоно.

Хэлэлцүүлэгт ирж амжихгүй иргэд  А4-ийн нэг хуудас цаасанд  санал бодлоо тусгаж ,  Нийслэлийн “Иргэний танхим”- ын ажлын албанд илгээх боломжтой.  Мөн  7010-0202  дугаарын утсаар холбогдож,  саналаа хэлэх буюу  “Нээлттэй хэлэлцүүлэг”-тэй  холбоотой мэдээ, мэдээлэл авч болно. НИТХ-аас зохион байгуулж байгаа  эхний  хэлэлцүүлэг  энэ сарын 10-ны  18 цагт  Нийслэлийн “ Иргэний танхим” буюу  Сүхбаатар дүүргийн  8-р хороонд байрлах Нийслэлийн  засаг захиргаан  V-р байранд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gavaa 2016-08-09 12:42:19
    Ene hvv ogtsorch ajil udna
    202.9.40.25
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-09 09:14:45
    бялдууч хүний балаг бүхнийг устгана сандуйгийн мөнгө босгох бялдуучлалын бичлэг ер санаанаас гарахгүй юм иймэрхүү нөхөд нэр төрийн төлөө юу ч хийнэ хэнээс урван...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-08-08 16:17:51
    Чоно мах идэхээ болиод өвс иддэг болдоггүй шиг газрын наймаач, авилгач хүн шударга ёсыг тогтоохгүй. Сандуйг харахаар өвс иддэг чоно харагдаад байна.
    103.57.95.19
    Мэдэгдсэн Хариулах