Хотын дарга мягмар гараг бүрт иргэдтэй уулзана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд  долоо хоног бүрийн “Мягмар” гарагт иргэдийг хүлээн авч уулзана.  Маргааш /наймдугаар сарын 9-нд/  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  байранд   эхний уулзалтаа хийх бол дараагийн долоо хоногт Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвийн  “Дүнжингарав” салбарт  өглөө  10 цагт  иргэдтэй уулзана.  

Хотын дарга  уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн  дүүрэг, хороо  бүрт хүрсэн уулзалт хийхийг зорьж байна.  Тиймээс Нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн  төвийн  “Мишээл”,  “Драгон”, “Дүнжингарав”  зэрэг салбаруудад  ажиллаж,  иргэдтэй  уулзалт хийнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.