Орон нутгийн зарим авто замууд эвдэрчээ
Өнгөрсөн өдрүүдэд баруун аймгуудын нутгаар усархаг бороо орсны улмаас орон нутгийн зарим замуудад эвдрэл гарч, шавар ихтэй байна. Тодруулбал, Завхан аймгийн Солонготын даваа орчим замын нөхцөл шавар ихтэй байгаа аж.



А0302 дугаартай Баянхонгор -Арвайхээр чиглэлийн автозамын 2км-т далан хөвөө эвдэрч зам дээгүүр шороо хайрга урссан учир авто замын хөдөлгөөнийг хаажээ.






Мөн А26 дугаартай Баянхонгор - Шаргалжуутын чиглэлийн авто замын Бумбатын давааны авто замын эвдрэлийг засах арга хэмжээ авч ажиллаж байна.



Иймд дээрх чиглэлд зорчих жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.