260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллаж эхэллээ
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга хуучирч муудсан тул Засгийн газрын шийдвэрээр шинэ барилгын ажлыг эхлүүлж 2012 оны сүүлчээр эхний ээлж болох А корпусыг ашиглалтад өгөх гэж байсан үед  Х.Тэмүүжин сайд оффисын зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан. Энэ нь олон хүний эсэргүүйцэлтэй тулгараад байсан юм.

Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харьяанд шилжүүлсэн байсан бөгөөд тус байрыг зориулалтынх нь дагуу ашигласнаар “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төсөл хэрэгжүүлэхээ удирдлагууд нь мэдэгдээд байсан. Дээрх төсөл энэ сараас хэрэгжиж эхлэхээр болсон байна.

Төслийн хүрээнд шинэ эмнэлгийн эхний хэсгийг ашиглалтад оруулан 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллаж эхлээд байна. Уг эмнэлэг нь дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт бүх төрөлжсөн тасгуудтай бөгөөд иргэдэд тэгш үйлчилгээ үзүүлнэ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг 3,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрсдөө татан, барилгын ажлыг гүйцээжээ.


П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Temuujin haraal idsen nobs!!! 2016-08-08 09:40:45
    Ter Temuujin ene ter gesen ylas orond gai bolson sidel tamprangyyd?olsirch ardchilsan namiin zailah tangaragaan eersdeen neesen zolignuud?Hohino doo!!!!Bas tene...
  • зочин 2016-08-08 08:49:25
    олигтойхон хэдэн зураг тавьчихаж болдоггүй юм байх даа