Их хэмжээний химийн хорт бодисыг аюулгүй болгожээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын хажууд “Хос ирвэс” ХХК-ийн байрлалд их хэмжээний химийн бодис байна гэсэн дуудлага өчигдөр 17:00 цагийн орчимд ОБЕГ-т иржээ.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 10, НОБГ-ын 1, Цагдаагийн 4 албан хаагч, Мэргэжлийн хяналтын албаны 2 байцаагч, нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14 тонн идэмхий натри ачсан “Шлаанз” загварын автомашиныг аюулгүй болгосон байна.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эх хэл мину 2016-08-08 08:24:26
    Б.Орхон таны бичсэнийг ойлгосонгүй. Нийт 17 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 14 тонн идэмхий натрийг аюулгүй болгосон юмуу, аль эсвэл "Шлаанз" машиныг уу