Д.Ганбат сайд ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
 Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовыг  энэ сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол-Орос хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож,  цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, хөгжүүлэхээр санал нэгджээ.

Д.Ганбат сайд уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ нь уламжлалт найрсаг харилцаатай хөршүүд бөгөөд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж буйд тээврийн салбар чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байв. Мөн далайд гарцгүй Монгол Улсын хувьд дамжин өнгөрөх тээврийн асуудал нэн чухал бөгөөд Монгол-Хятад-Оросын “Эдийн засгиийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллах саналтай байгаагаа дуулгалаа. Мөн авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улс хамтран Тяньжин боомт-Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлд олон улсын туршилтын ачаа тээврийг энэ сарын 13-25-ны хооронд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг санал болголоо.

Элчин сайд И.К.Азизов “Салбарын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал бодлоо илэрхийлж, ач холбогдол бүхий ажил хэрэгч саналууд гаргаж буй нь цаашдын хамтын ажиллагааны өнгийг тодорхойллоо” хэмээн онцлон хэлэв. Мөн Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх бодлого, байр суурийг ОХУ-ын тээврийн яамны удирдлага болон төмөр замын удирдлагуудад хариуцлагатайгаар уламжлах болно гэдгээ илэрхийлсэн байна.
Г.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-08-08 10:34:35
    1. Азизов чамайг мэднэ 2. Чи энэ местэн дээр удахгүй 3. Тийм учраас олон юм ярих хэрэггүй