Нийслэлийн 424 мянган ам метр талбайн шарилжийг хадав

лаанбаатар хотын ерөнхий менежерийн албан даалгавар, “Шарилжгүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун, Зүүн салбар хариуцсан инженер тенхикийн 12 ажилтан, 100 цэцэрлэгч Дунд голын ойр орчмын хог ургамлыг устгах ажлыг гүйцэтгэлээ. Хог ургамлыг гар хайч, гар хадуур болон автомат хадагчаар хадах аргаар нийт 57.000 ам метр талбайн хог ургамлыг устгаж,  хог тээврийн 2 машин, 16 рейсээр зөөвөрлөлөө.   

Мөн төвийн зургаан дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 20 байгууллага нийслэлийг шарилжгүй болгох ажлыг өнгөрсөн бямба гарагт эхлүүлсэн. Нэр дурдсан газруудаас гадна төрийн бус байгууллагын 695 хүн, хадагч машин, хайч, гар хадуур, тармуураар Дунд голоос Гурвалжингийн гүүр, ЭХЭМҮТ-ийн урд болон арын уулзвараас Саппорогийн тойрог хүртэл нийт 424 мянган ам метр газрын шарилжийг шинэ технологиор хаджээ.

Ингэснээр нийслэлийн иргэд эрүүл орчинд, тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломж бүрдэж байгаа юм гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-08-13 07:39:28
    Та нарт баярлалаа Үр хаяж эхлэхээс өмнө үндэс нь хөрсөнд бэхжээгүй байхад татаж сугалж авбал сайн дараа жил ургах нь багасдаг Үндэс үлдээгээд байвал бүр модлог...
    103.57.95.181
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-08-08 15:06:47
    уг нь сайхан ажил хийжээ. баяр хүргэе. харин яагаад ийм орой хийж байгйй юм бэ? цэцэглэж үрээ цацахаас нь өмнө 7 сарын эхээр хийх ёстой байсан юм бишүү?
    103.229.120.81
    Мэдэгдсэн Хариулах
  • giy hodolsooj bna daa, toos  2016-08-08 08:52:02
    allergiy hodolsooj bna daa, toos ni nish irseer bna gesen ug,. hadsan ni saishaaltai bolboch dutuu meh hiilee dee.
    202.179.23.30
    Мэдэгдсэн Хариулах