Монголч эрдэмтэд чуулна
Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Уг арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, ШУА-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Рэгдэл нарын хүмүүс өнөөдөр/2016.08.08/ мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа монголч эрдэмтний 11 дүгээр их хурал наймдугаар сарын 15-18 –ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд, биет бус өвийг тээгч иргэд оролцож “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван салбараар итгэл хэлэлцүүлэх аж.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.