БХИС-ийн 95 жилийн ой энэ жил тохиож байна

Батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг БХИС-ийн түүхт 95 жилийн ой энэ жил тохиож байна. Сургуулийн хамт олон түүхт ой угтсан олон бүтээлч ажил хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд түүхэн өдрөө ирэх аравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавъяаны улаан тугийн одонт Батлан хамгаалахын их сургууль нь анх 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байуулагдсан Монгол Улсын мэргжэлийн боловсролын ууган сургуулиудын нэг юм. Тус сургуулийн анхны захирлаар Зөвлөлтийн мэргэжилтэн П.М.Толпыгин, монгол захирлаар нь Л.Дарьзав нар ажиллаж байсан түүхтэй.

Түүхийн он жилүүдийн хугацаанд эх орноо батлан хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалтанд олон мянган боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас БНМАУ-ын баатар, УИХ-ын гишүүд, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн, олон арван алдар цолтон, гавъяатнуудаараа олноор төрөн гарчээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.