Дэлхийн банк санхүүгийн шилдгүүд Голомт банкны урилгаар Монгол улсад зочилж байна
Дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголчууддаа зориулж ирсэн Голомт банк нь олон улсын банк санхүүгийн салбарын шилдгүүдтэй урт хугацаанд нягт хамтран ажиллаж ирсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн банк юм.

Голомт банк нь энэхүү найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох үүднээс банк санхүүгийн салбарын хөгжлийг тодорхойлогчид болох Visa International, MasterCard Worldwide, INPAS, InfoSys, Union Pay International, BPC, Silverlake, HP зэрэг байгууллагын зочид төлөөлөгчдийг эх орондоо урин ирүүлээд байна.

10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Discover Mongolia” арга хэмжээний үеэр Голомт банкны хүндэт зочид Хөвсгөл аймгаар аялж, монгол түмний аж амьдрал ахуй соёлтой танилцах юм.

Хүн төрөлхтний хөгжлийн хурдасгуур болсон эдгээр топ байгууллагууд нь дэлхийд алдартай томоохон корпорациудад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Голомт банктай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Монголчууд бид дэлхийн жишигт нийцсэн банкны үйлчилгээг авдаг юм.
Бусдад түгээх
  • gplus