ОХУ-ын паралимпийн тамирчид сэргээшийн улмаас  хасагдлаа
Олон улсын паралимпийн холбооны ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, ОХУ-ын тамирчдыг олимпийн наадамд оролцуулахгүй болсоноо зарлалаа.

 Тодруулбал Өнгөрсөн сард нийтлэгдсэн “McLaren” тайланд ОХУ-ын засгийн газрын тусламжтайгаар тамирчид нь сэргээш хэрэглэсэн байсныг нарийвчлан гаргажээ. Ингээд түр түдгэлзүүлээд байсан  хойд хөршийн тамирчдын эрхийг бүр мөсөн  цуцалсан байна.

Уг мэдэгдлийг хийх үеэрээ ОУ-ын паралимпийн ерөнхийлөгч Филлип Кравен “ОХУ-д сэргээшийн эсрэг систем үйлчлэхээ больсон. Бүхэлдээ авилга хээл хахуульд автсан” хэмээн мэдэгджээ. Тус улсын тамирчдыu Засгийн газрынхаа тусламжтайгаар сэргээш хэрэглэсэн хэмээн үзсэн  тухай “BBC” агентлаг мэдээлжээ.

Ирэх сарын 7-нд эхлэх паралимпт  ОХУ-ын 267 тамирчин спортын 18 төрөлд  өрсөлдөх эрх аваад байсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.