Увс аймагт үер буужээ

Увс аймгийн Улаангом сумын төвд өчигдөр хүчтэй аадар бороо орж, үер буужээ. Үерийн улмаас Улаангом сумын наймдугаар багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр унаж, 15 орон сууц, таван албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гараж усанд автжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын газрын 35 албан хаагч, зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж голын сав  дагуух айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, байр орон сууцны усыг соруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.