Г.Отгонцэцэг 75 мянган ам.доллараар шагнуулна
 “Рио-2016” олимпийн наадмын эхний өдөр явагдсан жүдо бөхийн  эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр 2014 онд хоёр улсын жүдо бөхийн холбооны гэрээний дагуу тус улсын нэрийн өмнөөс гурван жилийн турш ОУ-ын томоохон тэмцээнүүдэд оролцохоор болсон юм.  

Энэ дагуу зуны 31 дэх удаагийн олимпийн наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглож,  хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Энэ талаар тэрбээр өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа  “Би Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг найздаа болон өөртөө боломж олгохын тулд Казахстаны иргэн болсон. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгоорой. Монголынхоо төрийн далбааг мандуулсан бол хэмээн бодсон.” хэмээн ярьжээ.  

Тэгвэл Казахстан улс  олимпийн наадамд тус улсын нэрийг гаргаж, хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэгт  75. Мянган ам.долларын шагнал олгохоор болжээ. Казастаны Соёл, спортын яам олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд  250, мөнгөн медаль хүртсэн тамчирчинд  150, хүрэл медаль хүртсэн тамирчинд 75 мянган ам.доллар олгодог аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • suugii 2016-08-08 07:41:20
    Urantsetsegiig uguud Otgoogoo erguuleed abdag ym biluu
  • Зочин 2016-08-08 05:52:53
    Монгол охид, эмэгтэйчүүд ямар их тэвчээр, хатуужилтайг тодоос тод харуулж, тэмүүлсэн зорилгодоо хүрч болдогийг үлгэрлэсэн Г.Отгонцэцэг охиндоо баяр хүргэе.
  • 23 2016-08-08 03:03:41
    нөр их хөдөлмөр ухааны үр дүн юм, хөөрхөн охинд баяр хүргэе,
  • 1 2016-08-08 02:44:01
    bayar hurgie mundag baisan shuu
  • NI 2016-08-08 02:38:22
    Mundag tamirchin. amjilt
  • Онцсайн охин 2016-08-08 02:31:27
    Жижхээн биедээ баймгүй их хүсэл мөрөөдөлтэй их хүчтэй тэмүүлэлтэй санагдсан .Бахархаад барамгүй.