Наймдугаар сар ургамлын тоосны харшлын оргил үе
Харшил өвчин, харшлын сорил гэж юу вэ?  Дулааны улиралд хүмүүсийг зовоодог зүйл бол яах аргагүй харшил. Хэрэв та харшилтай бол таны бие махбод ямар нэгэн зүйлд хэт хүчтэй хариу урвал үзүүлж байна гэсэн үг. Харшлын урвал үзүүлэх боломжтой бүхий л зүйлсийг бид харшилтөрүүлэгч буюу аллерген гэдэг. Энэхүү өвөрмөц харшилтөрүүлэгчийг илрүүлэхийн тулд харшлын эмч нар таны арьсанд сорил тавих болон зарим тохиолдолд цусыг шинжилж үздэг.
 
Харшлын сорил нь хамгийн өвөрмөц зөв мэдээллийг өгөх бөгөөд эмч нар таныг юунд харшилтайг тодорхойлсоноор хамгийн тохиромжтой эмчилгээг сонгох боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн та харшил өгдөг зүйлээсээ урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжтой.

Ургамлын тоосжилтын хуанлигаар долоо, наймдугаар сард
  • Үет ургамлууд,
  • Таван салаа,
  • Халгай,
  • Лууль,
  • Шарилжны тоосжилтын хугацаа болон оргил үе таардаг.
Эдгээр саруудад 04-11, 17-20 цагийн хооронд салхивчаа онгойлгохгүй байх.
Тиймээс та дараах зөвлөгөөг дагаарай.

1. Эмчийн зааваргүй хамрын дусаалга дусаах, эм уух нь сөрөг нөлөөтэй тул заавал мэргэжлийн эмчид хандаж, юунаас харшилдаг болохоо тогтоолгох хэрэгтэй.

2. Дархлаагаа сайтар дэмжих нь тоосжилтын үед харшилаас сэргийлэх нэг арга юм.




Нийслэлийн эрүүл мэндийн газар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.