РИО 2016: Хоёр дахь өдөр
Спортын их баяр цэнгэл зуны 31 дэх удаагийн олимпийн наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Манай баг тамирчдын хувьд  эхний хоёр өдөр  жүдо бөх, буудлага, бокс, хүндийн өргөлтийн төрөлд өрсөлдлөө. 

Буудлагын төрөлд: Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд зургаа дахь олимпийн наадамдаа оролцож буй Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар өрсөлдсөн.  О.Гүндэгмаа гавьяат 379 оноо  авч хорьдугаар байр, Ц.Мөнхзул 378 оноо авч 32 дугаар байрт шалгарснаар шигшээ буудлагад өрсөлдөх боломжгүй болсон юм.  Энэ дасгалд нийт 33 орны 44 шилдэг тамирчин өрсөлдсөн. Манай эмэгтэй буудагчдын хувьд  олимпийн наадам ингээд дуусаагүй бөгөөд маргааш буюу наймдугаар сарын 9-нд спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөнө. Энэ төрөл нь гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн өөрийнх нь үндсэн төрөл  юм.



Боксын төрөлд:  Риогийн олимпийн наадамд  манай дөрвөн ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд 49 кг, 60 кг-д өрсөлдөж буй  Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай нар эхний тойрогт гоц мөргөж шилдэг 16-д шалгараад байгаа бол  69 кг-д өрсөлдөж буй ОУХМ Д.Түвшинбат Аргентинийн Алберто Палмэттаг хожиж, шөвгийн 16-д үлдлээ.  Тэрбээр боксчдын салхийг тун амжилттай эхлүүлснээр манай гурван боксчин хоёрдугаар тойрогт үлдээд байна. Харин армийн дэлхийн аварга ОУХМ Б.Чинзоригийн хувьд олипийн наадмын анхны тулаанаа наймдугаар сарын 10-ны өдөр Катарын Тарумалингамтай Туласитай хийнэ. 



Хүндийн өргөлтийн төрөлд: Манай залуу тамирчин Ө.Чагнаадорж Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн 56 кг-д “В” хэсэгт өрсөлдсөн. Манай тамирчин огцом өргөлтөөр 103 кг-ыг захиалсан ч гурван оролдлогоороо өргөж чадаагүй учраас түлхэлттэй өргөлтийг хийгээгүй юм.

Жүдо бөхийн төрөлд: Олимпийн наадамд хамгийн  өндөр амжилт үзүүлэх  боломжтой хэмээн үзэж, өндөр хүлээлт үүсгээд байсан жүдочдын хувьд төдийлөн  амжилт үзүүлж чадахгүй байна. Тэмцээний хоёр дахь өдөр  манай шилдэг жүдочид болох Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар татамид гарч барилдлаа. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 22 орны бөх барилдсанаас А.Цолмон "D" хэсэгт багтсан. Тэрбээр эхний тойрогт АНУ-ын Анжелиса Делгадог ялж, шөвгийн 16-д үлдсэн ч Японы алдарт бөх Мисато Накамүрад ялагдан тэмцээнээ дуусгасан. Энэ жингийн аваргаар Косовогийн тамирчин Мажлинда Кэлмэнди тодорлоо. Итали улсын бөх Гюфрида Одет мөнгөн медаль, Япон улсын тамирчин  Мисато Накамура, ОХУ-ын тамирчин Наталья Кузютина  нар хүрэл медалийн эзэн болсон юм.



Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзсэн Д.Төмөрхүлэг "С" хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрбээр Саудын Арабын Сулейман Хамад, Алжирын Зурдани Худ нарыг дараалан цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Фабио Басилед дийлдсэн. Улмаар дагах барилдаанд Канадын А.Бучардад вазари үнэлгээ алдан ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д  Итали улсын бөх Фабио Басиле түрүүлж, шинэ аварга төрлөө. Харин энэ жингийн шилдэг бөх БНСУ-ын Ан Баул мөнгөн медаль, Япон улсын бөх Масахи Ибинума хүрэл медаль хүртлээ. Харин нөгөө нэг хүрэл медалийн эзнээр ОХУ-ын тамирчин Ришод Собиров шалгарсан  бол манай бөх Д.Төмөрхүлэг долоодугаар  байрт шалгарлаа. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mgl 2016-08-08 10:32:23
    gundegmaa odoo bolih heregtei de.
  • Одбаяр 2016-08-08 05:16:01
    Женкогийн сонгуулийн клипэнд баахан тоглосны үр дүн гарч байна. Бас нутгаасаа аварга төрүүлэх гэж 1 бацаан явуулаад баараггүй 1 медалийг алдчихав.
  • zoshin 2016-08-08 04:53:20
    Bag vnen ix jabxaa muutai xuuxed BA bilee xurdan cergelen baimaar BA manai tamirshid neg l doojoogvi vamaa
  • зочин 2016-08-08 04:06:40
    яагаа ч үгүй байхад нь худлаа магтаж хөөргөсний гай. монгол хүний сэтгэхүйн онцлог байна шдээ. хөөрүү, өөрийгөө бусдаас илүү гээд бодчихдог их зан. таирчидаа жа...