Ө.Чагнаадорж 20 жил тасарсан буухиаг  залгууллаа
Монголын багийн 43 дахь тамирчин болж Рио де Жанейрод ирсэн хүндийг өргөлтийн тамирчин Ө.Чагнаадорж тэмцээндээ оролцлоо. 56 кг-ийн жинд өрсөлдсөн тэрээр огцом өргөлтөөр 103 кг-ийг захиалсан боловч гурван оролдлогоор гүйцэтгэж чадалгүй ангилалдаа сүүлийн байр эзэлсэн юм.

Монгол улсаас хамгийн сүүлд 1996 оны Атлантагийн олимпод эрэгтэй хүндийг өргөлтийн тамирчин оролцож байсан. Тиймээс Ө.Чагнаадорж 20 жил тасраад байсан эрэгтэй туйванчдын олимпийг буухиаг залгуулж байна. Тэрхүү Атлантагийн түүхийн эзэн Ц.Хосбаяр өдгөө хүндийг өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй юм. 

Манай хүндийг өргөгчдийн тэмцээн үүгээр дуусаагүй. Залуучуудын ДАШТ-ий шинэхэн аварга М.Анхцэцэг 8 сарын 10-нд 69 кг-ийн ангилалд хүч тэнхээгээ сорино. 

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-08 15:06:17
    Ingej eliirch baij, Tankhai emeed zagnuulmar...
  • Өнөрөө 2016-08-08 11:57:00
    Ха ха, юун буухиаг залгах, орчлонгийн баян ходоод болсон юм биш үү.