Н.Энхбаярыг байцаах ажиллагаа
Өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш МАХН-ын хэвлэлийн албанаас Н.Энхбаярын барихаар албаныхан ирлээ гэсэн мэдээлэл нийтэд цацав. Гэвч албаныхан түүнийг баривчлахаар ирээгүй байж.

Харин АТГ-ын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ өдөр түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулсан байна.

Дээрх үйл ажиллагааны талаар Н.Энхбаяр “Мэдээж намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн. Тэгээд хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. Г.Шийлэгдамба телевизийн ярилцлагад ороод “Н.Энхбаяр дарга намайг дарамталсан” гэх ярилцлага өгөөд гүжирдэж байна. Би Г.Шийлэгдамбаас хувьдаа нэг ч төгрөг авч үзээгүй. Гэтэл би түүнээс мөнгө авсан юм шиг, намайг Г.Шийлэгдамбын хийсэн ажилтай хамаатуулж байна. Тэр мөнгө нь 50 мянган ам.доллар гэж байгаа юм. Тэр надад ямар ч хамаагүй” хэмээн мэдэгдэв.

АТГ-аас зургаан удаа дуудаж, өмгөөлөгч олж өгсөн ч Н.Энхбаяр очоогүй. Иймээс тэд ажлын байран дээр ирж байцаах ажиллагаагаа явуулсан байх.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй байдаг. Гэвч Н.Энхбаяр очихоос татгалзаж, АТГ-ынхан МАХН-ын байранд ирж Н.Энхбаярыг байцаав.

Н.Энхбаярын ялтай хугацаа ирэх жил дуусна. Тодруулбал АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 263,2 зааснаар оногдуулсан ялыг өршөөж, үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн шүүхийн 326 дугаар шийтгэх тогтоол 2012 оны наймдугаар сарын 2-нд гарсан. Ялтай байдал энэ өдрөөс эхлэн таван жил үргэлжилнэ. Энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд 2017 оны наймдугаар сарын 2-оос эхлэн Н.Энхбаярыг ялгүйд тооцох хуультай” гэсэн.

Гэвч тэр ийнхүү АТГ-т дуудагдаж, байцаагдаж эхэллээ. Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй юм” гэсэн.

Гэхдээ Н.Энхбаяр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн очиж мэдүүлгээ өгөх үүрэгтэй гэдгээ мартсан бололтой. Энэ талаар үг унагасангүй.

Ийнхүү гурван төрийн нүүр үзсэн ч Н.Энхбаярыг байцаах шалгах ажиллагаа үргэлжилсээр байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАХН-ын гишүүд 2016-08-30 03:23:53
    Намын санхүүжилт гээд л гишүүдээсээ маш их мөнгө нэхдэг. Бид хэдэн арван сая , саяар мөнгө хаанаас яаж олох вэ дээ. Үнэхээр дарамттай юмаа. Боломжоороо ....
  • зочин 2016-08-14 02:39:48
    Энэ хүн гэмтэй болоод л ард түмнээр өрөвдүүлэх гээд сёнсаци үүсгээд байх юм ард түмнээсээ уучлал гуйж өөрөө очиж хэргээ хүлээгээд нүднээс далд орооч
  • bat 2016-08-09 13:11:32
    ebeegiin zahilgaar enhbayariig ystgah ajilgaa ehlehgej bna ebeetel holbootoi mash noshtoi barlmtyyd bgaa yshraas enhbayartal temzheed bna
  • otgonbayr 2016-08-09 07:32:06
    Enhbayr mine yu?gej tharai aldan ,ard olon ,ard olon,mine geed dlooshoo orood yabna daa zvgeer l øørøørøø zvtge ene yu?yum be møngø baigA biz dee .møn...
  • зочин 2016-08-09 06:04:37
    Онцлоод "...хувьдаа аваагуй...надад хамаагуй" гэжээ. Намдаа авсан гээд хэлчихээч дээ. Тойруулаад л. Ийм цагаандаа гарсан хун байдагаа.
  • Yheryyd hyzazgaa!! 2016-08-08 16:01:27
    Mongolchyyd ta nariin sanaa iim byzar ychiraas amidral chini yahaanch aldsan bna?Ta nariig ernees gargaj eedluulej baisan hyn ni Enhbayar baih!!tegeed ch erenhi...
  • Үнэн 2016-08-08 12:42:57
    Өнөөдөр хүмүүсийн амьдрал ядуу, хямралтай, өдрийн хоолоо яаж олох, хүүхдээ яаж тэжээх вэ гэж байхад нэг авилгач үхэх, амьдрах нь жирийн иргэдэд сонин биш.
  • зочин 2016-08-08 11:02:06
    Энэ хүнийг барина уу,болтно уу бтдэнд ямар хамаатай юм бэ,бичихээ болимоор юм
  • доржоо 2016-08-08 08:12:16
    энхбаяр 2008-7-1 нд ерөнхийлөгч байсан. гэхдээ тэр үед энэ хүн МАХНаас гарсан ерөнхийлөгч байсан ч улсын ерөнхийлөгчийн хувьд намчирхаагүй шудрагаар ажилсан
  • Elbegee pizdaa 2016-08-08 07:46:14
    Zygeer elbegdorjig buudchaach tegeel ene asuudal duusna
  • Зочин 2016-08-08 07:21:24
    Яаж хулгай хийх, хуулийн байгууллагыг яаж хүчингүйдүүлэх гээд олон муухай хичээлийг Энхбалар гуай хулгайчдад зааж өгч байна дөө. Зүгээр л авч очоод хийчих л дээ...
    • Shuuh 2016-08-08 13:37:51
      Tiim shuu surjignej guij baihaar neeree togtooson um bol shuuhed ogood shuuh shiidmerr um aa
  • Irgen  2016-08-08 05:54:45
    Duudahaar ni ochood meduuleg ogohod yu ni bolohgui bga yum be jiriin irgen bol suid boson enhbayar Darga harin tom yumaa ATG ochij baitsaaj bna sh dee
  • Төлөвшил 2016-08-08 04:27:08
    Хүний мууд дурлах,хүний мууг үзэх,тавлах шоолох ,мөн атаа жөтөө ч зулгуйдагч 2 нүүр гаргах нь яав ч олигтой хүний зан араншин биш.Ийм хүмүүсийг бүү ажилд ав.
  • akep 2016-08-08 01:51:12
    07 sariin 01 nd ih zaluuchuudiig Uls toriihon oorsdoo turhirchaad.................bugdiig ni yal ogood yavuulsandaa tegehed ta Eronhiilogch baisan daa...........
  • ard 2016-08-08 01:11:03
    7 sariin 1 nd Ta Erunhiilegch, bsn bh aa.
  • zochin 2016-08-08 01:02:08
    nowshiig ahin umnu in yalaa yag tuunshigee bariwchil
  • төр орхи.удирдагчаа ард түмэн дэнсэлье 2016-08-08 00:58:00
    энэ хүний алдааг зүйлчлэлгүй ил нийтэл.энэ хүн хувь хүн биш төрийн зүтгэлтэн тиймээс ЭНХБАЯР ийг ард түмнээр хэлэлцэн дэнсэлье.түргэн шийдээд энэ хүнийг АМАРААХ...
    202.9.40.227
    Мэдэгдсэн Хариулах