Х.Энхтайваны халзан түрүүллээ
"Даншиг наадам-Хүрээ цам" наадмын их насны 160 хурдан хүлэг шандасаа сорьж, түрүү магнайд өнгөрсөн жилийн наадмын аман хүзүүд Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Х.Энхтайваны уяж хурдлуулсан халзан морь хурдаллаа. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн уясан хээр морь хурдаллаа. Харин айргийн гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ө.Пүрэвбаатарын хээр морь хурдалсан байна.

Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Батхүүгийн уясан Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Тарвилан хийдийн хамба лам н.Ариунболдын хээр морь хурдаллаа. Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач П.Цэвэгнямын морь хурдалсан байна.


Орой 18.00 цагт түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Мөн хурдан морь унаач хүүхдэд бэлэг гардуулах юм.
 
Г.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine