Олимп: Жүдо эхний өдөр
Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ.

“Рио 2016” наадмын эхний өдөр жүдо бөх хөнгөн жингийн барилдаан болж, манай хоёр жүдоч өрсөлдсөн ч медальд хүрч чадсангүй.

Эрэгтэйчүүдийн Ц.Цогтбаатар шөвгийн 16-д шалгарсан. Харин ОУХМ Ц.Цогтбаатар шилдэг наймд үлдэх эрхийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч БНСУ-ын Ким Вон-Жинд ялагдлаа. Тэрбээр юүко үнэлгээгээр тэргүүлж явсан ч вазари алдан ялагдал хүлээв.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг шагналт V байр эзэлсэн юм. Дэлхийн аварга М.Уранцэцэг дагах барилдаанд Бразилийн Минезс Сараг нэмэлт цагт ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Манай бөх хүрлийн төлөө Японы Кондо Амитай барилдаж, цаг дуусахын өмнөхөн юүко үнэлгээгээр харамсалтай ялагдлаа.

Харин  Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Г.Отгонцэцэг ХҮРЭЛ медаль хүртлээ. Казахстан улсын хөнгөн жингийн хоёр бөх хоёул медальд хүрсэн бол Аргентин, ОХУ-ын жүдочид аваргын алтан медалийг хүртлээ.
Г.АНИР
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-08 08:16:12
    Хөдөлж ядах нь зөв шд,алдарт уяа аваргын заавар байхад.
  • DDD 2016-08-07 15:26:53
    Manai emegtei judochid gej hereg algaa, heden huduunii tsaraitai mudak yumnuud, oligtoihon hudluud barildahgui tenegteel baih yum
  • баярлаж сууна 2016-08-07 06:11:58
    Миний дүү аргагүй сайн бөх болжээ. Хэний өмнөөс барилдах нь хамаа алга, ЧИ сайн бөх болсон байна. УБаяр хүргье
  • 123 2016-08-07 03:57:28
    YXER MGLUUD RIO EXLEEGYI BXAD BAAXAN ALT ABAXUULAAD BSAN. INGEJ BGAA UM. ODOO RIOGOS NEG CH MEDALI ABCH CHADXGYI EE XARJ BGAIGAARAI
  • ZOCHN 2016-08-07 03:32:10
    Chemodon bogts hunii hiimor bdag chuu dee ene holboonii darga nar arai bichee iimhen yumand biznes hiigeed yaahab dee bayjihaaraa iluu iluu iluuu chunah yumaa ...
  • зочин 2016-08-07 03:02:09
    арын хаалганы хэд юу ч үгүй,ад үзэгдсэн хэд нь медаль хүртээ шивдээ.Гэтэл холбооны даргын чемоданы бизнес цэцэглээд,.