ОБЕГ-аас “Болзошгүй усны ослоос сэргийлье”  арга хэмжээг эхлүүллээ
Гол усны аюулын тоо, хохирлыг бууруулах,  ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 5-26-ны өдрүүдэд “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

2016 он гарсаар иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 18 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаагийн тохиолдлоор 85 хүн (хүүхэд-26, насанд хүрэгсэд-59) амь насаа алдаад байна.

Ялангуяа хэт халуун өдрүүд олон хоногоор үргэлжилж байгаагийн улмаас гол усанд сэрүүцэх зорилгоор орж амь насаа алдах тохиолдол ихэссэн байна.

Он гарсаар усанд осолдсон 85 хүний 40 нь зөвхөн долоодугаар сард усанд осолдсон бол наймдугаар сар гарсаар 9 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Тиймээс 21 хоногийн хугацаатай энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний хүрээнд зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд Туул голын сав газарт Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Аврах тусгай анги тус бүрээс өдөр бүр 8 албан хаагч эргүүлд гарч, иргэдийг усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллах юм.

Түүнчлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Ховд, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Өвөрхангай, Төв, Завхан, Баян-Өлгий зэрэг гол, усны осол ихээр тохиолддог аймгуудын Онцгой байдлын газрууд голын ай сав дагуу, хүмүүс усанд их ордог газруудад өдөр бүр 8 албан хаагчийг томилгоожуулан, офицероор ахлуулан үүрэг гүйцэтгэнэ.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hudlaal 2016-08-07 12:50:47
    hudlaal seremjluuleel bhiin. usnii osol bolood bgaa gazruudaa temdeglej seremjluuleechee, osliin too buurahgui bgaagaa harj bgaa bz dee.