Олимпийн аварга болох хувь дутсан гүйгч
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны олимпийн 31-р наадмын олимпийн бамбарыг Бразилийн марафон гүйгч Вандэрлэй Лима асаалаа.

Вандэрлэй Лима нь “Афин-2004” олимпоос хүрэл, 1999 оны Виннипегийн ОУТ, 2003 Санта Домингогийн ОУТ-үүдээс тус тус алтан медаль хүртсэн Бразилийн алдартай тамирчдын нэг билээ.

Түүний хувьд 2004 оны Афины олимпоос алтан медаль хүртэх боломжтой байсан ч гадны нөлөөллийн улмаас олимпийн аварга болж чадаагүй юм.

Тэрбээр марафоны 35 дахь км хүртэл (нийт 42км) бусад тамирчдаа итгэл төгс тэргүүлж байсан юм. Гэвч Ирландын номлогч Нэйл Норан гэгч этгээд гэнэт гарч ирэн гүйлтэнд нь саад болсноор хүрэл медалийн эзэн болсон билээ. Энэ халдлагаас болж 15-20 секунд алдсан ба хамгийн гол нь "хэмнэлээ алдана" гэдэг зүйл болов.





Нэйл Норан бол удахгүй дэлхий сүйрнэ, сүйрэл маш ойрхон ирсэн гэж номлодог этгээд бөгөөд урьд өмнө Формула 1-ийн гран пригийн уралдааны аюултай зам дээр гарч ирж байсан, Авъяаслаг Британичууд тэмцээнд орсон, хөлбөмбөгийн ДАШТ 2006-ийн финалд халдлага төлөвлөж байсан зартай этгээд юм.

Ийнхүү тэрбээр азгүйтэн олимпод түрүүлэх алтан боломжоо алдаж байсан юм.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эрка 2016-08-06 13:19:50
    Өө гай болмор.,хайран аижилт.
  • зочин 2016-08-06 05:01:41
    Манайд шизофрэнитэй улсаа өрөнд оруулж цөлмөсөн хүн ерөнхийлөгч хийгээд, худлаа яриад,бас энэ болно,тэр болохгүй гэж заагаад сууж бна даа
  • гай 2016-08-06 04:57:09
    Иймэрхүү мэдрэл муутай юмнууд дэлхийгээр дүүрэн