Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид маргааш РИО-г зорино

Эрэгтэй чөлөөт бөхийн баг маргааш өглөө Риог зорин мордоно. Үүнтэй холбогдуулан МЧБХ-ноос Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд оролцох эрэгтэй чөлөөтийн бөхчүүд, дасгалжуулагч нарт өмсгөл, пүүз зэрэг 11 зүйлээс бүрдсэн иж бүрдэл бүхий бэлгийг гардуулах ёслол Спортын төв ордон дахь Эрэгтэй үндэсний чөлөөт бөхийн бэлтгэлийн танхимд болов.

МЧБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар бэлгийг гардуулж үг хэлэхдээ “Өнгөрсөн 4 жилийн хугацаанд дасгалжуулагч багш нар сайн ажиллаж бөхчүүд маань хичээж сайхан амжилтууд гаргасныг бүгд мэднэ. Одоо багш дасгалжуулагч нар хөдөлмөрийнхөө үр дүнг үзэх, бөхчүүд хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэх торгон ирэн дээр ирээд байна. Бид Та нарт итгэж байна. Сэтгэл, зоригоо хөвчилж дотроо булгилж байгаа бүхнээ гадагш гаргаж хэн гэдгээ харуулах цаг мөч иржээ. 36 жил тасраад байгаа олимпийн медалийн буухиаг залгуулж манай чөлөөтийнхөнд олдохгүй байгаа тэр алтан медалийг авчрахыг Та бүхэнд хүсэн ерөөж байна. Та нар монголын ард түмэн, спорт сонирхогчдын итгэлийг дааж нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлнэ гэдэгт найдаж байна.” гэж онцлон хэллээ.

Д.Өлгийсайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-06 04:41:43
    Манай спортынхон дотор бас арын хаалга их болтой.Болохгүй бол өөр орны нэр дээр орж болно шүү дээ тамирчидаа