Дэд сайд Т.Дуламдорж салбарынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийгөө зориулна гэв
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа дэд сайдуудыг томилсон билээ. Батлан хамгаалахын дэд сайдаар Т.Дуламдоржийг томилсон бөгөөд тэрээр өнөөдөр яамны бие бүрэлдэхүүн, газар, хэлтсийнхэнтэй уулзаж, ажилдаа орлоо.

Бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан нар оролцов. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ дэд сайд Т.Дуламдоржийн ажлын туршлагын талаар танилцуулж, гар нийлэн хамтран ажиллахдаа таатай байгааг илэрхийлсэн. Дэд сайд Т.Дуламдорж "Батлан хамгаалах хэмээх энэ сайхан салбарын хариуцлагатай албанд томилогдлоо. Миний хувьд энэ салбарын хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийгөө зориулж ажиллахад бэлэн байна. Нийгмийн тэргүүлэгч салбар нь болж байгаа та бүхэнтэй гар нийлэн ажиллана. Хамгийн гол нь нэг зүйлийг та бүхнээс захих байна. Салбарын хөгжлийн төлөөх ажил хэрэгч санал санаачлага боловсруулж танилцуулж байвал бид дэмжих болно" гэсэн юм.

Дэд сайд Т.Дуламдоржийн ажлын туршлагаас онцолвол, Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албанд мэргэжилтнээс дүүргийн Засаг даргын зөвлөх болтлоо дэвшин ажилласан. УИХ-ын гишүүний зөвлөх, Шадар сайдын зөвлөх, ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай байна.

Г.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэгэ 2018-04-12 12:17:08
    Т.Дуламдоржоо нүд нь эргэлдсэн ичих булчирхаагүй нөхөр, Баярцогт Сайханбилэг нараас нэг их дордохгүй л сэтгэлтэй хүндээ. Ёстой ичхгүй 2 нүүртэй авилгачин.
  • ган 2016-08-07 10:13:41
    Наад Туламдорж чинь нэг газар дарга болохоороо дандаа тэгж хэлдэг юм.Сурвалжлагч буруу сонссон байх өөрийгөө зориулах биш өөртөө зориулна гэсэн байлгүй.
  • зочин 2016-08-05 23:53:33
    8 АЙМАГТ БАРИГДАХААР ЗАРЛАГДСАН 8 ТЕНДЕРИЙН БУЯН, ТБД-Д МАШ САЙН ДОЛООЛГОСОН НӨХӨР ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ГАЛЫН ДЕПОГИЙН БАЙРНЫ ТАЛААР САЙТАР АСУУГААРАЙ НААД МУУ...
  • ofitser 2016-08-05 14:39:56
    bhy-yg tatan buulgaya, iim togloomyn yam, zevsegt hychintei baisnaas baigaagyi ni tusuv mungu hemnehed heregtei. Tsergiinhen ch yneheer archaagyi bolj dee
  • Зочин 2016-08-05 10:05:53
    Энэ хүн чинь АКА задаргаа хийгээд буугаар буудаж чадахгүй хүн ш дээ.
  • БХЯ 2016-08-05 09:28:39
    БХЯ ГЭЖ ХЭН ДУРТАЙ НЬ НООЛЖ БАЙДАГ НОВШИЙН ГАЗАР БОЛЖ ДЭЭ. ЦАГДААГЫН ХУРАНДАА САЙДТАЙ, ОНЦГОЙГИЙН ХУЛХИ ХУРАНДАА ДЭД САЙДТАЙ , АРМИЙН ХУЛХИ ХУРАНДАА Т НАРИЙНТАЙ...