Н.Энхбаяр: Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулж баривчлах гэж ирсэн
МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзахаар АТГ-ын 30 шахам хүмүүс өнөөдөр намын байран дээр нь ирлээ.
Хуулийн байгууллагын ажилчид явсны дараа МАХН-ын дарга  Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-АТГ-аас танд өмгөөлөгч санал болгож ирсэн үү эсвэл өөр шалтгаантай ирсэн үү?

-Мэдээж намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн. Тэгээд хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. “Гадаа машин ихтэй орж болохгүй байна, орж болохгүй байна” гээд хоорондоо яриад байсан. Баривчлах машинаа оруулах гээд байхгүй юу. Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй юм.

-Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулан таныг баривчлах гэсэн гэх мэдээ ч байна?

-Мэдээж.  Би “Та нар яагаад мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулахгүй шүү” гэж гарын үсэг авдаг мөртлөө яагаад телевизээр Г.Шийлэгдамбыг хаа хамаагүй юм яриад сууж байгаа юм бэ гэж асуусан. Гэтэл “Бид телевизийг мэдэхгүй” гэж АТГ-ынхан хэлж байгаа юм. Хоёр гурван хоногийн өмнө битгий хэл цагийн өмнө зарласан ч АТГ-ынхан тэрийг таслан зогсоож чадна. Гэтэл тэгээгүй. Г.Шийлэгдамба телевизийн ярилцлагад ороод “Н.Энхбаяр дарга намайг дарамталсан” гэх ярилцлага өгөөд гүжирдэж байна. Би Г.Шийлэгдамбаас хувьдаа нэг ч төгрөг авч үзээгүй. Гэтэл би түүнээс мөнгө авсан юм шиг, намайг Г.Шийлэгдамбын хийсэн ажилтай хамаатуулж байна. Тэр мөнгө нь 50 мянган ам.доллар гэж байгаа юм. Тэр надад ямар ч хамаагүй.

-Таныг өмгөөлөхөөр АТГ-т дөрвөн өмгөөлөгч хандсан мэдээлэл байна. Танд өмгөөлөгч танилцуулсан уу?

-Надад хууль хяналтын байгууллага өмгөөлөгч тулгаж өгөх ёсгүй. Учир нь би цаазаар авах ял аваагүй. АТГ-ын вэб хуудас дээр гарсан мэдээллийг үзэхэд Хуульчдын холбоонд өмгөөлөгч олж өгөх хүсэлт тавьсан тухай байсан. Харин хоёр хоногийн өмнө дөрвөн өмгөөлөгч намайг өмгөөлөхийг хүссэн тухай мэдээлэл мөн вэб сайт дээрээ гаргасан байсан. Би АТГ-аас тэр хүмүүсийн нэрийг явуулах байх, тэр хүмүүстэй уулзаад үзье гэж бодсон. Гэтэл надад тийм бололцоо олголгүй шууд дайрч орж ирээд. Энд байсан хүмүүсийг өөр өрөөнд түгжээд, бүх цонх, хаалгануудыг хаасан. Тэгээд нэг өмгөөлөгч дагуулж орж ирсэн. Би “Хаанаас гараад ирэв” гэхэд “Дарга явуулсан” гэсэн. Би “Дарга явуулах хамаагүй. Би чамайг авах уу, үгүй гэдгээ өөрөө шийднэ” гэсэн. Гэхдээ би тэр өмгөөлөгчийг АТГ-ын захиалгатай өмгөөлөгч гэж үзээд “Чи захиалгатай биш л юм бол өмгөөлөгч ямар ажил хийх ёстой тэрийгээ шаард гэсэн”. Өмгөөлөгчийн хувьд эхлээд надтай танилцах ёстой байсан. Гэвч тэгсэнгүй. Тийм боломж ч олгосонгүй.
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЛЛЛ 2016-08-09 08:13:39
    ШИЙЛЭГДАМБА ГЭГЧ ӨӨРИЙГӨӨ Ч БАЛЛААД ӨРӨӨЛИЙГ Ч БАЛЛААД ЯМАР АРЧААГҮЙ ГОМО НОВШ БЭ. ЯАГ ХАЧИР ДЭЭРЭЭ ШИЙЛЭГДАМБА ӨӨРӨӨ АВАХ ГЭЖ БАЙГААД Л БАРИГДСАН ГЭХ ЧИНЬ БИЛЭ...
  • ИРГЭН 2016-08-07 01:52:37
    Н.Энхбаяр гэгч ийм ухамсаргүй эргүү яаж монгол төрийн бүх дээд суудалд 20-иод жил суусан юм бол. монголын эмгэнэл,улс төрийн зөнөгрөл
  • Irgen ihmedeh 2016-08-06 04:21:30
    Jiriin irgen bolson ued l huuli uilchilj ehelj baigaa ni ene sh dee
  • Irgen Ihmedeh 2016-08-06 04:19:18
    Enhbol Bayar ed nariin ue udahgui irne gehdee ene 4 jild lav bish
  • irgen 2016-08-05 23:23:42
    Enhbayar uls turiig orhih esehiig ter hyn uurool medeh asyydal ta nar yagaad hynii umnoos hutsaad bnaa
  • махн 2016-08-05 18:41:04
    АТГ та нарыг бас удахгуй баривчилана шуу дээ ойлгодог юм уу малууд минь ээ.
  • махн 2016-08-05 18:29:30
    Жинхэнэ идэж уусан улсууд нь Элбэгдорж , Батуул , Энхболд нар шуу дээ чаддаг юм бол тэднийг барь л даа . Чадахгуй шуу дээ. АТГ -гиин захиаалгат хулгаайчуудаа
  • zochin 2016-08-05 16:50:49
    mongolchuud hen hen be gedgiig medne daraa odor irdeg tiimees tord baigaa erhmuudiig adilhan ingej daramtlaj boldgiig haruulj bna uu
  • Зочин 2016-08-05 15:37:50
    Шийлэгдамба бол АТГ-ийн тавьсан жүжигт тоглож байгаа хүн байна. Үйлдэл дээрээ мөнгө авч байгаад баригддаг намын нарийн бичгийн дарга ,сайд байж болох уу.
  • Батэрдэнэ 2016-08-05 15:30:25
    Монгол улсад дарга нараас ганц Н. Энхбаярт л хууль үйлчилэх юм даа! С. Баяр, Миеэ гэх мэтийг яах ч үгүй дарга болгоод л!
    • Ub uu guuli irgen 2016-08-05 17:08:47
      Ter ch Tiim shuu. Gants hund uilchildeg. Busad ni yaadag has ugui. Shudraga bus.
  • зочин 2016-08-05 14:49:46
    Ард түмэн ард түмэн л гээд байх юм тэр идэж уусан юмаа ард түмний төлөө хийгээ юу. Ард түмнээр бамбай бариад улс төржөөд суух юм тэр үeдээ түмний төлөө юу хийсэ...
  • Насаа 2016-08-05 14:22:48
    Н,Энхбаяр дарга. Бүгдийг орхиод орчуулгаа хийгээд суу л даа
  • zochin 2016-08-05 13:52:47
    UILIIN UREE EDEL DEE!!! AVILGALIIN ZAGAILMAILSAN ETSEG!!
  • Зочин 2016-08-05 13:01:22
    Н.Энхбаяр жирийн иргэнтэй адил байл даа. Илүү эрх дарх эдлээд байгаа юм биш үү. Төрийн албадлага байдаг бол Н.Энхбаярыг баривчилж цагдан хорих нь зөв дөө
  • sss 2016-08-05 12:15:07
    urt shar deelt odo bolix heregtei. zvgeer zvlgen deer geree bariad amidar l daa
  • бб 2016-08-05 11:57:55
    Энэ сэтгэгдэл бичигсэд үнэхээр хүний хөгжлөөр феодлын үеийн дорой бүдүүлэг сэтгэхүйтэй .Монголд дэлхийн хэмжээний компани гардаггүй учиг нь энэ.
  • zovson uvgun shu avsan ch yum shig avaag 2016-08-05 11:15:47
    Nasnii haa etsest taivan amgala tetgevree avaad l amidar l da
  • монголчууд 2016-08-05 10:44:58
    ЭНХБАЯР ГУАЙ ТА ОДОО БОЛООШДЭЭ УЛС ТӨРӨӨ Л ОРХИЧИХ Л ДОО.. ТЭГВЭЛ ХЭН ЧЧАМАЙГ ОРОЛДОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХАРИН ЭНГЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙВАЛ ШОРОНД ОРОХ НЬ ТОДОРХОЙ ЮМ БИШ Ү...
  • Зочин 2016-08-05 10:00:53
    Улсаасаа баян хүн дээ. Ялж явах үедээ биднийгээ тоож хардаггүй, ядуугийн зовлонг сонсдоггүй байсан хүн өөрөө ядрахаараа ард түмнээ гэж байх шив. Авилгалын эцэг
    • зочин 2016-08-05 23:35:11
      Авилгын эцэг Энхбаяр юм бол авилгачид хэн бэ. Шийлэгдамбаа хунийг хелдее чирихээ болиоч. Газар дээрээ баригдаа биз дээ.
  • 12 2016-08-05 09:47:08
    ЭНкээ ахыг одоо ардууд өмгөөлөх нь юу л бол. Миеэ Энхболдоо шуналаа одооноос дарж 60,0 тэрбумаа ил болгохгүй бол тэтгэвэрт гарах үед чинь ийм л байдал угтана шү...
  • зочин 2016-08-05 09:39:08
    Монгол улсын маань eрөнхийлэгч хийж байсан хүн ийм улс төрийн ноён нуруугүй байгаад гайхаж байна .Хуулиа мэддэг хүн асуудлыг дор нь шийдүүлээд үлгэр дуурайл бол...
  • Mangar 2016-08-05 09:31:44
    Uls t
  • 40 мянгат 2016-08-05 08:50:26
    МАН-тайгаа нэгдсэн бол УИХ-ын дарга, ЕС-ийн аль нэгэн дээр та буух байсан. МАХН-ын хүчээр ялалт байгуулсан гэж дарамталж байгаад 5 яамыг бүхлээр нь авах байсан....
  • зочин 2016-08-05 08:34:30
    ТВ-9 ТЕЛЕВИЗТЭЙ, "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНТОЙ ИЙМ ТОМ ҮЗЭЛ СУРТАЛЫН ЗЭВСЭГТЭЙ ХҮН ЯАЖ ЯДУУ БАЙХ ВЭ ДЭЭ, БАС БУЛГАНД ТОМ ХАШАА БҮХИЙ ХАУСТАЙ БОЛСОН БАЙНА ЛЭЭ.
  • зочин 2016-08-05 08:28:35
    Ямар хэцүү юм бэ. Энэ хүн үр хүүхдээ боддоггүй юм бх даа. Үр хүүхэддээ дарамт болохгүй амьдраачээ.
  • jk 2016-08-05 08:26:18
    ene odoo bolih heregtei yadargaatai hvn bna daaa zvgeer zailaad yum uuu dald orood ogch boldoggvi yum bh daa
  • зочин 2016-08-05 08:25:29
    ЭНЭ МАНГАР ОДОО БОЛИМООР ЮМ АА, ЧАМААР МОНГОЛЧУУД ДУТАХГҮЙ ШҮҮҮҮҮҮ,,,,,,ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДААД Л БАЙХ ЮМ. ЧИНИЙ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЧИНЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ.
  • Пд 2016-08-05 08:10:25
    Авсан авилга чинь дарав ч дарайгаад, булав ч бултайгаад байна шүү дээ
  • SD 2016-08-05 08:07:42
    ENHBAYR DARGAA TA. INGEJ . GANCAARA GURIIJ BAIHAAR . TA M. ENHBOLD METIIG UDII ZERGT HURTEL DEESH TATSAN BAS BUSAD NIHDIIG . BAS YMAR LUUVIR HIISNIIGNECH MEDEJ ...
    202.9.41.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2016-08-05 08:04:23
    Энхбаяр одоо улс төрөө орхио