Бразилийн соёл, зан заншлыг харуулсан үзэсгэлэн нээгдэнэ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон зуны XXXI олимпийн наадмыг зохион байгуулж буй Бразил нутгийн соёл, зан заншил, шашин шүтлэг, байгалийн өвөрмөц тогтолцоо, уугуул Туюука омог болон шилжин суурьшсан ард түмний амьдралыг харуулсан нэгэн сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын ивээл дор өнөөдөр 18:00 цагаас нээгдэнэ.

Залуу уран бүтээлч Б.Намууны авсан 1500 орчим гэрэл зургаас 50-ийг нь сонгон, Бразилийн өвөрмөц соёлыг илтгэх инстолляцын бүтээлүүдтэй хамт дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм Энэхүү үзэсгэлэнг удахгүй Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де Жанейро хотод болох зуны олимпийн их наадамд зориулан гаргаж байгаа юм байна.

Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн  үзэсгэлэнгийн танхимд  2015.08.05-21-ны  хооронд  болно.
 

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.