Хятадын генерал авлигын улмаас бүх насаараа хоригдох ял авлаа

Хээл хахууль авсан хэмээн буруутгагдаж байсан 74 настай, тэтгэвэрт гарсан армийн генерал Гуо Бошион-ыг авлигын хэргээр армийн шүүхээс бүх насаар нь хорих ял шийтгэсэн талаар Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлагаас мэдээллээ. Мөн агентлагаас мэдээлснээр Гуогийн генерал цол болон хувийн хөрөнгийг нь хураасан байна.

Гуо нь дэлхийн хамгийн том арми болох Хятадын Ардын чөлөөлөх армийг хариуцдаг Хятадын Армийн төв хорооны дэд даргын үүргийг 2002-2012 оны хооронд гүйцэтгэж байсан юм. Мөн энэ хугацаанд тус улсын Коммунист намын Улс төрийн товчооны 25 гишүүний нэг байсан билээ. Гэвч өнгөрсөн онд авлигын хэрэгт холбогдсоных нь дараа Коммунист намаас түүнийг хөөсөн юм.

Шүүх хурал хаалттай болсон бөгөөд Синхуа агентлаг энэ хэрэгт дурдагдсан мөнгөний дүнг тодорхой хэлээгүй юм. Хэдий тийм ч өнгөрөгч 4 дүгээр сард “South China Morning Post” сонинд бичсэнээр Гуо нь 12.3 сая доллартай тэнцэх хэмжээний хээл хахууль авсан хэрэгт буруутгагдан ялласан аж. Мөн сонинд нийтэлснээр дээрх мөнгөн дүн бол Ерөнхийлөгч асан Ху Жинтао-гийн удирдлагад ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудын нэг болох Гуо генералын хууль бусаар хуримтлуулсан мөнгөний өчүүхэн хэмжээтэй тэнцүү байх магадлалтай аж. Генерал асан Гуо өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж, давж заалдахгүй гэдгээ илэрхийлсэн болохыг Синхуа агентлаг мөн дамжуулсан юм. Харин Ройтерс агентлаг тус улсын Батлан хамгаалах яамны цахим хуудаснаас “Авлига бол манай намын хамгийн том аюул, армийн тулалдах чадварыг алдагдуулагч” гэснийг иш татсан байна.

Мөн дээрх хэргээс гадна өөр нэг генерал Суй Кайхоу-г бусдад давуу байдал олгох зорилгоор хээл хахууль асан хэрэгт холбогдуулан өнгөрөгч онд буруутгаж байсан ч шүүх хурал болохоос өмнө нас барсан юм. Тухайн үед төрийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэхдээ Суй Кайхоугийн Бээжин дэх гэрт байсан бэлэн мөнгө, эртний болон үнэт эдлэлийг төрөлжүүлж, бүртгэхэд нэг долоо хоног шаардсан бөгөөд бүгдийг нь шилжүүлэхэд 12 ширхэг ачааны машин ашигласан гэжээ.

Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2016-08-12 06:50:17
    awilgal ogson xun buruutai shde. xund yum ogson.
  • Үнэн хаана байна 2016-08-10 02:09:23
    авилгагүй орон яагаад ч юм алга. Авилга дайсан, авилга аюултай гэх мөртлөө бүгд түүн рүү тэмүүлэх юм.Үүнийг алга болгох хүнээ гаргаж иоэхээс айцгаадаг.
  • Зочин_ 2016-08-06 03:00:35
    Элбэгдоржид Монголын төлөө энэ гээд заачих,очоод харчих юм улс орноо өрөнд унагасан ,ард түмний ядууруулснаас өөр юм бдаг юмуу.Гэгээлэг юм бий юу.
  • иргэн 2016-08-05 15:40:11
    манай улсад ингэвэл ч Их хурал, төр засаг, яамд гээд төрийн албаны дээд дунд тушаалтнууд бүгд ачигдана даа... Монголд олигтойхон удирдлага л хэрэгтэй байна
  • ЗОчин 2016-08-05 09:08:36
    Ийм авилгач, увайгүй нийгмийг бий болгосон Элбэг-д ард түмэн үеийн үед санаж явах болно.
  • зочин 2016-08-05 05:33:53
    Хятадад авилгачидтай хатуу ширүүн тэмцээд харин манайд нийгмээ. авилгач-офшортон удирдаад.Энэ том ардчлалыг Элбэгээ маань бидэнд авчирчээ