Рио 2016: Байтын Ж.Гантөгс өнөөдөр харвана
Бразил улсын Рио Де Жанейро хотноо зуны XXXI олимпийн их наадам хөшгөө нээхэд бэлэн боллоо. Олимпийн нээлтийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа болно. Энэ төрөлд 64 харваач оролцох ба урьдчилсан харваанд авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ.

Манай улсаас Ж.Гантөгс эл харваанд өрсөлдөх бөгөөд хасагдах шатны харваанд өрсөлдөгчөө ялбал шигшээ 32-т шалгарна. Ингэснээр наймдугаар сарын 9-ний өдөр дахин харвана.

Ж.Гантөгс "Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын байт харвааны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, урьдчилсан харваанд 699 оноо авснаар 19 дүгээр байрт шалгарч байсан. Харин хасагдах шатны эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Рахул Банержеетэй өрсөлдөж, 0:6 (27-29, 24-25, 25-30) харьцаатай хожигдож байсан юм.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.