Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Приус” маркийн машины толь болон бусад эд анги зүйлсийг нь хулгай хийдэг бүлэглэлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын удирдамж төлөвлөгөөний дагуу “Эргүүл толь” гэсэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд дээрх бүлэг этгээдүүдийг илрүүлж, заримыг нь үйлдэл дээр нь баривчилсан байна.

Автомашины толь хулгайлдаг этгээдүүд Unegui.mn сайт болон фэйсбүүкээр хулгайлсан толио бусдад зардаг байжээ. Сэжигтэн Д-гийн мэдүүлсэнээр “Мөнгөний хэрэг гараад нэг орой толь хулгайлсан. Арван машины толь хулгайлснаас нэгийг нь зарсан бусдыг нь цагдаад хураалгачихсан” гэж ярьжээ.

Гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг худалдаж авсан хүмүүсийг ч хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас иргэдэд хандаж "Хулгайд алдагдсан эд зүйлсийг худалдан авсан тохиолдолд өөрсдөө хохирч, цаашлаад хариуцлага хүлээнэ" гэдгийг анхаарууллаа.

Г.Анир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эдний гарыг чавч 2016-10-13 08:06:27
    эдний гарыг чавч
  • зочин 2016-08-06 02:21:33
    Хулгайн юмыг нь мэдэж аваад дамжуулан авч зардаг лангуутангуудыг том торгоод эсвэл эрүүд татаад лангууг нь хаах,энэ ажил эрхлэхийг нь хугацаа заагаад хаах
  • зочин 2016-08-05 02:25:38
    hudaldaj avdag hudaldaa hiideg nuhduudiig barih heregei