Даншиг наадам цамын хурлаар эхэллээ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадам өнөөдөр Хүрээ жахар цамын хурлаар эхэллээ. Даншиг наадам гурван өдөр үргэлжлэх бөгөөд маргааш хүй долоо худагт Даншиг наадмын нээлтийн ажиллагаа болно.

Дараа нь Монголчуудыг даасан хэмээх их догшин сахиус Очирваанийг тахих тахилга Хүй долоо худаг дахь цамын талбайд болно. Мөн төрийн их туг болж байсан 1924 онд анхлан МАН-ын анхдугаар хурлаар баталсан соёмбот тугийг залах ёслол, Өндөр гэгээний дүрийг залах, лам нарын тэмцээн болох ажээ.




Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.