АН-ынхан ардчилалыг санагалзав
2012 он: АН олонх болсон намар. МАН УИХ-д бүлэгтэй болохын тулд Төрийн ордонд суулт хийв. МАН-ын дарга Ерөнхий сайд асан С.Батболд “Ард түмний сонголт эцсийнх”, Шадар сайд асан М.Энхболд “Хуулийг гууль болголоо”, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан “Монголын ардчилал 22 жилийн дараа нас эцэслэв”, МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Ардчилсан нам ардчиллыг булшиллаа”  гэсэн шаардлага бүхий цаас барин УИХ-ын чуулганы танхимын үүдэнд суулт зарласан.

Тэгэхэд  шинэхэн гишүүн  О.Баасанхүү тэдний урдуур гарахдаа “Та нар Н.Энхбаярыг зовох цагт үл тоосон биз дээ. Тэр хүн та нарыг удирдаж чиглүүлэгч байсан. Гэтэл та нар зовох үед нь авч хэлэлцээгүй.  Одоо та нар гороо амсаж байгаа юм” хэмээн МАН-ын лидерүүдийг үгээр басамжилж, үйлдлээрээ доог тохуу болгож  байв. АН-ынхны ашиг сонирхлын “бүслэлт”-д орсон  МАН-ын лидерүүд энэ үед юу хийж чадаагүй.

Хамгийн сонирхолтой нь тэднийг эрх барьж байх үед эвсэж хамтарч Засгийн газар байгуулж байсан Ардчилсан намын удирдлагууд тоож ч  хараагүй.

2016 он: МАН олонх болсон намар. АН-ынхан гудамжинд гарахаа мэдэгдэв. Өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын гишүүн Л.Болд дэд хороонд сөрөг хүчний гишүүдийг  оруулахгүй байгаа асуудалд шүүмжлэлтэй хандаж “Парламентад үг хэлүүлдэггүй юм бол гудамжинд гараад хэлнэ. Та бүхэнтэй гудамжнаас ард түмэн, оюутан залуустай хамт тэмцэнэ” гэдгээ мэдэгдэв.

Мөн АН-ын С.Эрдэнэ тэргүүтэй гишүүд сонгуулийн хууль зөрчсөн гэх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн нэрсийг жагсаагаад хууль хяналтын байгууллагад хандсан байх. Хуулийнхан хариу өгсөнгүй гэнэ. Тэр бас л тэмцэхээ мэдэгдэв.

УИХ-ын 2016 сонгуулийн дүнд арайхийн бүлэгтэй болсон АН одоо МАН-ын эрх мэдлийн бүслэлтэд орчихоод байгаагаа ухаарах цаг нь болжээ. Эвлэрэх цаг ч болчихлоо.

Учир нь энэ бол МАН, АН-ынхны өөрсдийнх нь бий болгосон данпуурал. Тэдний аль аль  нь эрх баригч хүчин байхдаа тогтоосон дэглэм нь энэ. Гуньж, гомдоход хэтэрхий оройтсон дүр зураг.

АН-ынхан Ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан парламент, Ардчилсан Ерөнхий сайд, нийслэл нь хүртэл Ардчилсан Засаг даргатай болсон цаг үедээ “мартчихсан” байсан ардчилалаа өнөөдөр санаж ээ.

 Тэд ардчилалаа эрж хайх ажиллагаагаа дахин гудамжнаас эхлүүлэхээр шийдэж....
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-08 04:47:18
    Ардчилалын нэр барьж баг өмссөн анархистууд болон олигархууд сөнөтүгэй!
  • Зочин 2016-08-07 02:35:38
    Үхсэн хатсаны чинь ардчилал хөгийн муу новшнууд. Энэ улс орныг ямар болгосноо нүдээ нээж харчихаад олон юм донгосооч лалруудаа
  • рннннннннннннннннн 2016-08-06 06:22:45
    АН ыг зальтай луйварчингууд, улайрсан дээрэмчингүүдийн нам гэвэл зохино
  • Ард 2016-08-06 04:41:11
    Ардчилал гэдэг үгээр халхавч хийж 26 жилийн өмнө Монголд төрийн эргэлт хийсэн юм биш үү. Тэгээгүй бол ард түмэн ингэтлээ ядарч, улс орон хоосрохгүй л байсан биз...
  • Батэрдэнэ 2016-08-05 15:18:03
    Хуулийн хугацаандаа бүлгээ байгуулах бичгээ өгөөгүй тэнэглэлээ АН уруу чихээд яахав. Цөөнхдөө хяналтын дэд хороогоо өгдөг жишгийг МАНгарууд эвдлээ.
  • гишүүн 2016-08-05 10:26:06
    монголчууд ардчилалд дэндүү хайртай. АН ардчилалыг хамгаалж чадсангүй дээ. гэхдээ бидэнд шинэчлэгдэх боломж бии шүү. баахан фракциуд зөвхөн үзэгдэл болон зайлаа...
  • АН- 2016-08-05 05:52:44
    АН-МАН дотороо л өөрсөддөө л 4 жилийн хугацаатай өөр,өөр байх гэхээс Ард түмний хувьд энэ 2 намын бүлэглэлүүд яг ижил, массыг ядуу,мунхаг байлгах бодлоготой...
    • Яг үнэн 2016-08-06 17:28:40
      МАНАНгийн удирдлагуудад нам нь ялах ялагдах огт хамаагүй. Өөрт нь ашигтай хүмүүс нь л ялж байвал болоо. Юун ард олон цаашаа.
  • burii 2016-08-05 04:45:24
    Dendvv dvndvv arai arai ……………ard tvmen gomdsoon gomdson !!!!!!!!!!!!!!!!
  • Зочин 2016-08-05 04:32:27
    АН-ынхан Ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан парламент, Ардчилсан Ерөнхий сайд, нийслэл нь хүртэл Ардчилсан Засаг даргатай болсон цаг үедээ “мартчихсан” байсан...
  • Hedhen owogchuudiin ambiz, gai naraas bo 2016-08-05 03:27:22
    AN bolowson huchnee zaluuchuudaa demjideggui haralgan, hedhen nowshnuud ni l deesh garchihaad buuh durgui uneheer heleh ug alga, ene hedhen hunii gaigaar yal...
  • nnur tsarai 2016-08-05 03:23:25
    ed 12 ond yaj solirood yaj daranguilal uzuulj bsaniiga sanaaj icheh nuur icheh bulchirhai ta nart bn uu, iim humuus buhel buten MONGOL ulsiig udirdana gej bhgui...
    202.9.42.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ynen 2016-08-05 01:59:41
    Өмнөх 4 жил , түүний дотор 2012 оны намар бяр нь амтагдаж байсан үеээ нэг дурсан санахад илүүдэхгүй дээ. Мөнч бяртай, зоригтой, том байсандаа......
  • irgen 2016-08-05 01:48:21
    Ardchilsan nam arai l denduu bsan shuu
  • hjjjjjjjjjjjj 2016-08-05 00:47:23
    Ардчилсан намынхан дотроосоо өтсөн ЗГ унагаасан ЗИ гэдэг дарангуйлагч гарсан Женко гэгч улаан луйварчин намын толгойд гарч ЗГ Сайхан билэгээ дарамталж ажил хийл...
    59.153.87.3
    Мэдэгдсэн Хариулах