“Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа”  болно

Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууц болон барилгын материалын үнэ ханшийн бодит мэдээллийг иргэдэд өгөх “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” маргааш эхэлнэ. Энэ намрын үл хөдлөх хөрөнгийн худалдааны эхлэлийг тавих тус үзэсгэлэн энэ сарын 5-7-ны өдрүүдэд Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид болно.

 Үзэсгэлэн худалдаанд орон сууцны 100 гаруй төсөл, барилгын материалын худалдаа явагдах бөгөөд иргэд эндээс онцгой хөнгөлөлт урамшуулалтай, төлбөрийн уян хатан нөхцөл бүхий орон сууц, барилгын материалын худалдан авалт хийх бүрэн боломжтой.

Төсөл хэрэгжүүлэгч болон борлуулагч компаниудын зүгээс иргэдэд төрөл бүрийн мэдээлэл хүргэж, ипотекийн болон компанийн зээлэнд хамрагдаж байртай болох боломж, хууль эрхзүйн зөвлөгөөг өгөх юм.

Байр худалдан авахаар сонирхож буй иргэд та бүхэн энэхүү үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, хүссэн бүхий л мэдээллээ авах боломжтой аж.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.