Монголбанк 16.0 сая ам.доллар, 62.7 сая юань нийлүүлэв
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2103.00 төгрөгийн нэг ханшаар 16.0 сая ам.доллар, 315.55-318.11 төгрөгийн ялгаатай ханшаар 62.7 сая юанийг тус тус нийлүүлэв. 

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард арилжаанд банкууд 49.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 6.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн байна. Үүнээс Монголбанк төгрөгийн своп хэлцлээр 49.0 сая ам.долларыг валютын захад нийлүүлж, ам.долларын своп хэлцлээр 1.5 сая ам.долларыг худалдан авчээ.
 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.