Чөлөөтийн эмэгтэйчүүд Бразилийг зорилоо

“Рио-2016” олимпод оролцох чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид өнөөдөр Бразил улсыг зорилоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Риогийн олимпод оролцох эрхээ авсан юм.

Эмэгтэйчүүдийн шигшээ баг ахлах дасгалжуулагч, МУГД Б.Батбаяр, дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй өнөөдөр Бразил улсыг зорьж байна.

Манай эмэгтэй тамирчдын барилдааны хуваарь /Монголын цагаар/.

Наймдугаар сарын 17, 22:00

П.Орхон 58 кг

О.Насанбурмаа 69 кг

Наймдугаар сарын 18, 22:00

Э.Сумъяа 53 кг

С.Батцэцэг 63 кг


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2016-08-04 05:03:46
    Сайн яваад сайхан амжилт гаргаад ирээрэй .Та бүхний ард Монголын мянга мянган эхчүүд дээлийн чинь захыг мушгиж суугаа шүү .Та нар чадна .Бас чадсан шүү дээ .