Мөнгө тараасан гэх О. Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Д.Дамба-Очир нарыг дахин шалгуулна гэв
АН-ын  Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус  комисс өнгөрсөн долдугаар сарын сүүлээр байгуулагдсан.  Онцгой комисст  иргэдийн зүгээс 200 гаруй өргөдөл, гомдол иржээ.

Тодруулбал,

-УИХ-ын 14 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун мөнгө тараасан хууль бус үйлдлийг шалгуулах

-УИХ-ын 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энхболдын сонгуулийн хууль зөрчсөн үйлдлийг шалгуулах

-УИХ-ын 33-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар нь сонгогчдод мөнгө тараасан гэх. Энэхүү үйл ажиллагаанаас үүдэн хүүхдийн амь эрсдсэн гэх асуудал

-УИХ-ын 46 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч О.Содбилэгийн мөнгө тараасан гэх хууль бус үйлдлийг шалгуулах

-УИХ-ын 48 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-очирын мөнгө тарааж хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон гэх үйлдлийг дахин шалгуулах

-УИХ-ын 49 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын мөнгө тараасан гэх хууль бус үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгааллагад хандах гэнэ.

Мөн зарим хууль зөрчсөн үйлдлийг нь нотолсон хөдлөшгүй нотлох баримттайгаар  холбогдох хууль хяналтын байгууллагуудад шалгуулахаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комисс хандсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргахгүй байгаа төдийгүй хууль хэрэглээний хувьд ямар ч хариу ирүүлэхгүй байгаа нь тодорхой албан тушаалтны нөлөөлөл байгаа гэж хардахад хүргэж байх тул холбогдох байгууллагын мэргэшлийн түвшин, ёс зүйн асуудлаар хандана гэсэн юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 02 2016-08-05 02:14:55
    ONGORSON XOINO N XEL AM XIIDEG NAAD ARCHAAGUI ZANGAA BOLIBOL YANAA TM BSIIN BOL TUXAIN UED N ILRUULEX XUMUUS ZONDOO AJILLASAN SHDE.
  • Батаа 2016-08-04 11:42:28
    АН огт мөнгө тараадаггүй, энхийн цагаан тагтаа гэдэгт итгэх хүн гарах уу. АН өөрөө ч итгэхгүй.
  • н 2016-08-04 11:08:10
    Нэг нам онцгой комисс байгуулдаг юм уу
  • ЗОЧИН 2016-08-04 06:40:25
    Онцгой комисс гэдэг бол хувьсгалын үед байгуулагддаг цаазын тавцан биз дэ! Оросын сүүлчийн эзэн хааныг устгасан нь тухайн үеийн онцгой комис гэгчийн хийсэн ажил...
  • уж 2016-08-04 05:40:32
    Энэ зураг Дамба Очир биш ээ
  • irgen 2016-08-04 05:28:38
    H.Battulgiin helsneer mash ih menge taraasan N.Altanhuyagiig yah gej